Баянзүрх дүүргийн Засаг дарга АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ


Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засгийн худалдааны хэлтсийн дарга Жон Чен, Улс төрийн хэлтсийн дарга Кейли Басби нартай цахимаар уулзлаа. Уулзалтын үеэр Засаг даргын зүгээс дүүрэгт тулгамдаж буй нэн тэргүүний асуудал болох төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийг байгуулахаар ажиллаж байгаагаа онцлоод дүүргийн хэмжээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар танилцуулсан юм.

Талууд төрийн үйлчилгээг цахимжуулах шинэ технологийг нэвтрүүлэх асуудлаар харилцан санал солилцов. Түүнчлэн дүүргийн зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Олон үндэсний хэв шинжийг агуулсан цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл дээр ЭСЯ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгааг уламжлав. АНУ-ын ЭСЯ-аас Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр ундны усны эх үүсвэрийг хамгаалах 350 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж байгаа талаар дурдаад Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгуулах Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Мөн Баянзүрх дүүрэгт төрийн үйлчилгээг иргэдэд нэг цонхоор чирэгдэлгүй, түргэн шуурхай цахимаар хүргэх нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөлд хамтран ажиллах боломжтой гэдгээ онцолсон юм. Цаашид хоёр тал нийгэм, эдийн засаг, соёлын харилцаа, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрт идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 19 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 22 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 22 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ Өчигдөр
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22