УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль аравдугаар сарын 10-нд буюу ирэх ням гарагт болно. Нөхөн сонгууль болох гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ. Уг захирамжид “Нийслэлийн нутаг дэвсгэрт аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх”-ийг хоригложээ. Мөн энэ өдөр урлаг, соёл, спортын ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй, захууд ням гарагт ажиллахгүй аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна