УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас коронавирусийн халдвар “Ковид-19”-ийн хариу арга хэмжээний явцын үнэлгээг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. Явцын үнэлгээг салбар хоорондын байгууллагын төлөөллийг оролцуулан Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан коронавирусийн халдвар “Ковид-19”-ийн хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу зохион байгуулна. Энэ хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Шуурхай штаб, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн төвийн ажилтан, алба хаагчдад явцын үнэлгээг зохион байгуулах батлагдсан аргачлалыг танилцуулах сургалтыг Нэгдсэн штабаас цахимаар зохион байгууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна