Өнөөдөр өглөө 07.00 цагт УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт, 28 дугаар тойрог буюу СХД-т нөхөн сонгуулийн санал хураалт эхэлсэн. Тэгвэл 21 цагийн байдлаар ирц Хэнтий аймагт 31.7, СХД-т 34.1 хувьтай байна.
Санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд сонгуулийн ирцийн ээлжит мэдээллийг 21.00 цагаас Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэх юм. Иргэд, сонгогчид та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоорой.
Сэтгэгдэл (5)