Төрийн банк 100 мянган мод тарина


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Төрийн банк нэгдэж, мод тарих үйл ажиллагаанд манлайлан оролцсоор байна.

 Төрийн банк нь орон даяар өрнөж буй мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 орчим салбар нэгжийн 4000 гаруй ажилтнуудынхаа оролцоотойгоор “Нэг ажилтан, нэг мод” аяныг эхлүүлэн Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт 5000 орчим модыг суулгасан байна.

 Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдэл, түүний эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд эрсдэл учруулж байгаа нь дэлхий нийтийн анхаарал хандуулах гол асуудлын нэг болсон. Монгол улсын хувьд дундаж агаарын хэм өөрчлөгдөн дулаарч, нийт нутаг дэвсгэрийн талбай цөлжилт, газрын доройтолд өртөн тэлж байгааг энэ чиглэлийн судлаач, мэргэжилтнүүд анхааруулж байгаа. Иймд мод тарих ажлыг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх нь чухал бөгөөд уг ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс Төрийн банкны хамт олон маань Модыг мода болгоё уриан дор Ажилтан бүр нэг модаяныг жил бүр уламжлал болгон өрнүүлэхээр болсон. Банкны ажилтнууд маань нэг жилд хоёр удаа буюу хавар, намрын мод тарилтаар тус бүр нэг мод тарихад 9 жилийн хугацаанд буюу 2030 он гэхэд 100 мянган мод тарих боломжтой юм хэмээн Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр онцолсон.

Төрийн банк нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой, ногоон бизнесийг дэмжиж, эко зээлийн бүтээгдэхүүнийг харилцагчиддаа санал болгон ажиллахын зэрэгцээ экологид ээлтэй орчныг бий болгох зорилт тавин ажиллаж, энэ чиглэлээр нийгмийн хариуцлагын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг амжилттай зах зээлд нэвтрүүлээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 16 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 19 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 19 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ Өчигдөр
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22