Н.Учрал: Анхан шатны шүүхээс хэргийг буцаадаг байх ёстой. Тэгэхгүй бол шүүх аргагүйн эрхэнд алх цохидог

Л.Бямбажав
2021/10/12

Хууль\зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  энэ оны дөрөвдүгээр сард өргөн барьсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:

- Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ 2017 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсэгт би ажиллаж байх үед Б.Энхбаяр гишүүн ХЗДХЯ-ны дэд сайд байсан. Нэлээн олон онол практикийн үндэслэлүүд яриад  хэргийг шүүхээс буцааж байгаа нь хүний эрхийн асуудал юм. Прокурорын байгууллага хариуцлагагүй ажиллаж байна гэдэг үндэслэл яриад 2017 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг буцаахгүй байхаар зохицуулалт хийсэн. Дараа нь гэхдээ ҮХЦ дээр асуудал үүссэн. Түүнээс хойш ямар тайлбарыг шүүгч нарын зүгээс тавьдаг вэ гэхээр нотлох баримтаа бүрэн дүүрэн үнэлээгүй хэргүүдийг шууд шүүхээр шийддэг буюу шүүх дээр дэнсэлдэг, буцаах гэхээр болдоггүй. Нотлох баримт нь хангалтгүй. Шүүх хуралдааны явц мэтгэлцэх үндсэн зарчим дээр явагдаж, шинэ нотлох баримтууд үүсдэг. Тэгээд буцаах гэхээр буцааж болдоггүйгээс шууд шийдвэрээ гаргадаг. Ийм байдал л үүсчихлээ. Бид нэг зүйлийг мартаж болохгүй. 

Прокурор хэргийг шүүх рүү шилжүүлэхгүйгээр хэрэгсэхгүй болгож болдоггүй. Гэтэл хангалттай нотлох баримт  бүрдээгүй байхад шүүх рүүгээ шилжүүлээд, шүүх шийд гээд хаячихдаг. Энэ нь нэг талынхаа эрх ашгийг хаячихдаг. Нотлох баримт нь хангалттай бүрдээгүй байхад шүүх рүү явуулчихаар тэгээд хүний эрхийн асуудал дахиад яригдана. Энэ талаас нь асуудлыг хармаар байна. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг буцаахгүй байх зохицуулалтыг зөв гэж үзэж байна. Харин анхан шатны шүүхээс хэргийг буцаадаг байх ёстой. Ингэхгүй бол сүүлдээ прокурорын байгууллагыг нягт нямбай ажиллаарай гээд шахах үзэл баримтлал хуульдаа оруулчихаар прокурорын байгууллага нь шүүх рүү хэргийг шилжүүлнэ.Шүүх хэргийг буцааж болохгүй учраас аргагүйн эрхэнд алх цохидог. Хүний хувь заяаг ингэж шийдэж болохгүй. Анхан шатны шүүхээс хэргийг буцаахад 30 хоногийн хугацаа тавина гэж ярьж байна. Энэ хугацаа үр дүн өгөхгүй. Сүүлдээ шүүх дээр ирээд хэрэг хэрэгсэхгүй болдог. Ингэж хүнийг сар, жилээр нь шүүхийн өмнө уядаг. Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож байхад яагаад прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдээд байгаа юм бэ. Прокурорын байгууллага ажлаа сайн хийгээд тэнд нь хэргийг хаадаг байх ёстой. Тэгэхээр анхан шатны шүүхээс дахиад нотлох баримт цуглуулна, мөрдөн байцаалтад буцаана гэдэг бол шүүхийн өмнө тухайн хүнд боломж олгож байгаа асуудал. Түүнээс шууд хүний эрхэд халдаж болохгүй.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

-Манай улс хэргийг шүүхээс буцаадаггүй, нотол, нотолж чадахгүй бол цагаатга гэдэг зарчмыг 1926 оноос хойш баталж, хэрэглэж ирсэн байдаг. Энэ бол шинэ зүйл биш. 1926-1935 он хүртэл нотолж чадахгүй бол цагаатга гэдэг зарчим байсан. Гэтэл хэргийг буцаадаг зарчим 1936 оноос эхэлж хуульд орж ирсэн. Энэ бол хэлмэгдүүлэлтийн жил. Энэ  нь 1963 он хүртэл явсан. Ингээд Шинэ ардчилсан Үндсэн хууль батлагдаад 1994 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар шүүхээс буцаадагийг болиулсан.Ингэж
явсаар 2002 оны хар хуулиар хэргийг шүүхээр буцаадаг болсон. Ингээд шорон дүүрсэн гэж ярьдаг. 2013 онд Н.Алтанхуяг гишүүн Ерөнхий сайд байхдаа хэргийг шүүхээс буцаадаг байдлыг халах тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараа Д.Дорлигжав ХЗДХ-ийн сайд
байхдаа шүүхээс буцаадагаар хуулийн төсөл оруулж ирсэн. Улмаар 2015 онд хэргийг шүүхээс буцаадаг байдлаар хуулиа баталсан ёсчилж чадаагүй. Ингээд 2016 онд МАН олонх болж хэргийг шүүхээс буцаахыг халах хуулийн төсөл оруулж, УИХ-аар батлагдсан.

 Дахин 2019 онд буцаадаг байх заалтыг дахин оруулсан. Энэ үед ХЗДХ-ийн сайд нь Ц.Нямдорж байсан. Ингэснээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаана гэдэг нэрээр хэрэг шийдвэрлэхгүй удах, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад нотлох баримтыг хангалтгүй цуглуулж, шүүхэд шилжүүдэг. Тэр хэрээр хүний эрх зөрчигдөж цаг хугацаа авах зүйл гарсан. Шүүхээс удаа дараа буцдаг ийм асуудал байсан. Шинэ хууль хэрэгжиж гарснаар нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэг мөр цуглуулах хууль зөрчихгүй байх гэдэг прокурорын байгууллагын шаардлагыг хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд тавьж ажиллаж байна гэсэн байр суурийг холбогдох албаныхан ярьж байсан. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 33 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 49 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20