Б.Энхбаяр: Хэрэг хийгээгүй 267 хүнд ял өгсөн байсан

Л.Бямбажав
2021/10/12

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт энэ оны дөрөвдүгээр сард өргөн барьсан.

Хуулийн төслийн талаар байнгын хорооны гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Н.Учрал гишүүний хэлж байгаа болгоомжлолыг хууль санаачлагчтай өмнө нь ярилцаж байсан. Тусгасан болов уу гэж харсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийг буцаая гэж. Яг шүүхийн шатанд тодорхой асуудлууд зайлшгүй шаардлага гардаг учраас ял завшуулахгүйн тулд шүүх хуралдаанд хойшлуулалт хийж, түргэн шуурхай  асуудлыг шийдвэрлэдэг больё гэж ийм  байдлаар оруулж ирсэн байна. Бид нэг зарчмыг өнгөрсөн он жилүүдэд буруу ойлгож ирсэн. Бүх шатны шүүхийн шийдвэр эцсийнх байх ёстой гэсэн шаардлага. Манайхан тэгэж ойлгодоггүй. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд ч гэсэн шүүхийн эцсийн шийдвэр гээд. Давж заалдах хяналтын шат гэдэг бол хэргийг хянаж, эрхзүйн үндэслэл талаас нь хянаж байгаа болохоос биш тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх гээд байгаа чиглэлтэй биш. Гаргаж байгаа шүүх болгоны шийдвэр эцсийнх байдаг гэдэг агуулгыг ярихгүй байгаа. Шүүхийн шинэ хуулиар дээд шүүх олон хэрэг, маргааныг хүлээж авдаг байсныг болиулсан.Бүх хүн давж заалдах эрх хангагдаж байгаа. Гэхдээ хяналтын шат өөр. Энэ утгаараа шүүх  бол асар хариуцлагатай газар. Дараагийн шатны шүүх байгаа гэж асуудалд хандаж болохгүй. Ял завших вий гэдэг дээр тодорхой байх хэрэгтэй. Гадны оронд хэрэг шийдвэрлэлт маш тодорхой байдаг. Гэтэл манайд хэрэг нь шийдэгдсэн эсэх нь тодорхойгүй үлдчихдэг.Өөх ч биш, булчирхай ч биш.Мөрдөн байцаах прокурорын байгууллагын дутагдлыг шүүх дээр засч болно. Тиймээс ял завшуулахгүй байх дээр анхаараарай.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Шүүхээс буцсан хэргүүд хаачдаг вэ гэдэг талаар судалгаа хийсэн. 2019-2021 онуудыг судалгаанд хамруулахад шүүхээс буцаагдсан хэргийн 267 нь хэрэгсэхгүй болсон байсан. Энэ нь юу хэлж байна вэ гэхээр анхан болон давж заалдах шатны шүүх 267 хүнийг хэрэг хийгээгүй байхад нь ял өгсөн байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 10 хэрэг тутмын нэг нь. Энэ бол өндөр тоо. Хэлмэгдүүлсэн байна. Хүнийг ингэж хэлмэгдүүлж болохгүй биз дээ. Хэрэв хэлмэгдүүлсэн бол төр тэднээс уучлалт гуйх ёстой. Хэвийн зүйл юм уу. Нэг хүний эрх ч гэсэн хуулиар хамгаалагдахын төлөө бид үхэн хатан тэмцэх учиртай. Гэтэл хуулийн байгууллагууд хэргийг бөмбөлөг шиг нааш, цааш нь шиддэг. Хэргийг буцаадаг байдал сүүлдээ юу болж хувирсан бэ гэхээр мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийг авлигын сүлжээнд оруулж байгаа юм. Үүнийг би нийтэд нь хуулийн мафи гэж хэлнэ. Хоорондоо тохиролцож бөмбөг шиддэг гэсэн үг. Энэний хэргийг нэлээд чангалаад би мөрдөн шалгая гэдэг. Сүүлдээ бүр ийм яриа гарсан байна лээ. "Энэ хүнээс авах юм нь болчихлоо доо, ийм ийм хөрөнгөтэй байсан. Авах юмыг нь авчихлаа, одоо больё" гэдэг. Ингэж хэрэг буцаадаг байдал хүнийг хэлмэгдүүлж, хоорондоо хуулийн байгууллага шиддэг. Прокурор хэрэг дутуу шийдээд шүүх рүүгээ шиддэг нь чиглэл авах л зорилготой. Хэрэг буцааснаар шүүхийг яллагч болгож хувиргаад байгаа юм. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:

  • Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шаардлагатай болсон, эсхүл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан болон нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн талаар талуудын гаргасан гомдлыг шийдвэрлэх нөхцөлд шүүхээс хэрэг хянан хэлэлцэхийг нэг удаа 30 хүртэл хоногоор хойшлуулж шаардлагатай ажиллагаа явуулахыг прокурорт даалгах;
  •  Хэргийн бодит байдлыг тогтоох, оролцогчдын эрхийг хангах, хэргийг буруу тусгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн алдааг засах, дутуу хийсэн мөрдөн шалгах ажиллагааг нөхөж хийх зорилгоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг хэвээр үлдээж, шүүхийн шатанд болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах заалтыг хүчингүй болгох зохицуулалтыг нэмэхээр хуулийн төсөлд тусгажээ.
  • Ингэснээр шүүх, прокурорын байгууллагад улс төрд нөлөө бүхий этгээдээс дарамт шахалт үзүүлэх, авлига өгөхөөс урьдчилан сэргийлэх нэг боломж бүрдэх бөгөөд Үндсэн хуулиар баталгаажсан шүүхийн бие даасан байдлын зарчим, прокурорын гаднын нөлөвнд үл автах зарчим, гэм буруугийн зарчим, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэм бурууг нэг л удаа шүүхээр эцэслэн шийдвэрлэх зарчмыг ноцтой зөрчиж, гэм буруутай этгээдэд ял завших боломж олгож буй хуулийн хийдлийг залруулах ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзэж байна.


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 36 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 51 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20