​Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн урд талбайн тохижилтын ажил дуусч, хүлээлгэн өглөө


Баянзүрх дүүргийн 18-р хороо, 84-р сургуулийн урд байрлах 53 тоосгон гараашуудыг буулгаж, иргэдийн санал хүсэлтийн дагуу тохижилтын ажлыг эхлүүлсэн. Тухайн газар нь сургуулийн бүсэд хамаардаг ч явган хүний зорчих хэсэггүй, иргэд явахад хүндрэлтэй нөхцөл байдалтай байсан. Тэгвэл Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнхийн санаачилга, захирамжийн дагуу гараашуудыг чөлөөлж, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж, хүлээлгэн өглөө.

Чөлөөлсөн газар иргэдээс санал авахад нийт талбайн 70 хувьд ногоон байгууламж, 30 хувьд авто зогсоол байгуулахыг хүссэн бөгөөд тохижилтын ажлыг иргэдийн санал хүсэлтийн дагуу хийж гүйцэтгэсэн юм. Уг ногоон байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээний асуудлыг цаашид цаашид харж хандаж, тордох ажлыг тухайн 18 дугаар хороо болон “Шинэ зуун” СӨХ хариуцахаар боллоо. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ “Дүүрэг орон нутаг, Нийслэл, УИХ-тайгаа нягт уялдаа холбоотой ажиллаж, цар тахлын хүнд үед дотоодын, тэр дундаа Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудаа дэмжиж энэхүү тохижилтын ажлыг хийсэн. Энэ жилийн хувьд бид 400 орчим гарааш, хашаа хайсыг буулгаж, газрыг чөлөөлсөн бол ирэх жил улам эрчимжүүлж үлдсэн 700 гаруй гарааш, хашаа, хайсыг буулгана. Иргэддээ зориулсан, нэн шаардлагатай ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам зэргийг шийднэ” гэсэн юм.

84-р сургуулийн урд талбайн тохижилтын ажлыг хийхэд ашигласан тоосго, гэрэл, мод зэрэг бүх материалуудыг Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ахуй нэгжүүд хийсэн. Ингэснээр худалдан авалт зарлаж 250-300 сая төгрөгөөр хийх ажлыг дүүрэг орон нутаг өөрсдөө бие даан хурдан хугацаанд 1 дахин хямд буюу 120 сая төгрөгөнд хийж гүйцэтгэсэн гэж  гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 16 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 19 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 19 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ Өчигдөр
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22