“Белград-2021” ДАШТ-д хүчээ сорих боксчид өнөөдөр Европыг зорино

О.Шүрэнцэцэг
2021/10/16

Үндэсний шигшээ багаас шигшигдсэн шилдэг эрэгтэй 9 тамирчин Серби улсын Белград хотноо 2021 оны 10 дугаар сарын 22-ноос 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчид өнөөдөр Европыг зориход бэлэн болжээ.

Олон улсын боксын холбоо /AIBA/-ны энэ удаагийн эрэгтэй боксчдын ДАШТ-нд 108 орны 600 гаруй шилдэг боксчид 13 жинд хурд, хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулах юм.

“Белград-2021” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Монголын боксын үндэсний эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Жадамбын Энхтөр баг тамирчдаа ахалж, дасгалжуулагчаар ОУХМ Отгончулууны Батхүү, ОУХМ Болдын Эрдэнэбаяр, багийн эмчээр гавьяат эмч Чулууны Насанбат, ДАШТ ний зохион байгуулах хороонд Монгол улсаас анх удаагаа олон улсын шүүгч Г.Бадрах нар ажиллах юм.

Эрэгтэй баг тамирчид:

48 кг-д Ганхуягийн Ган-Эрдэнэ /ОУХМ/, /Gan-sport сеnter тамирчин/

51 кг-д Хархүүгийн Энмандах /ОУХМ/, /БТСУХ-ҮШБ, БХЯ "Алдар" спорт хорооны тамирчин /

54 кг-д Энх-Амгалангийн Баярсайхан /СМ/, /БТСУХ-ҮШБ, ХХЕГ-ны Хилчин спорт хорооны тамирчин/

57 кг-д Хархүүгийн Энх-Амар /ОУХМ/, /БТСУХ-ҮШБ-БХЯ-ны “Алдар” спорт хороо, “Мон-Алтиус” дээд сургууль “МАК”-ХК-ийн тамирчин

60 кг-д Оюунбаатарын Тулга /СМ/, /БХИС-н Алдар спорт хорооны тамирчин/

63.5 кг-д Баттөмөрийн Мишээлт /СМ/, /БТСУХ-ҮШБ, ОБЕГ "Аврагч" спорт хорооны тамирчин/

67 кг-д Баатарсүх Чинзориг /ОУХМ/, БТСУХ-ҮШБаг, БХЯ-ны “АЛДАР” спорт хороо, “Капитрон банк”-ны тамирчин

71 кг-д Отгонбаатарын Бямба-Эрдэнэ /СМ/, /БТСУХ-ҮШБ, ХХЕГ "Хилчин" спорт хорооны тамирчин/

75 кг-д Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ /МУГТ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Хангарьд” спорт хорооны тамирчин
Баг тамирчиддаа амжилтын дээдийг хүсье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 1 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 13 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 19 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 21 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 23 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22