“Камертон” хамтлагийн 26 жилийн ойн баярын тоглолт өчигдөр /2021.10.15/ “Zaisand hill” – д болсон нь иргэдийн шүүмжлэл дагуулаад буй. Тэгвэл зөвшөөрөлгүй тоглолт зохион байгуулсан “ZAISAN HILL”-г зөрчлийн хэргээр шалгаж эхэлсэн талаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
Тэрээр "Zaisan hill хариуцлагын гэрээ байгуулаагүй. НОК-оос "Камертон" хамтлагийн тоглолтыг ямар нэг байдлаар дэмжиж, зөвшөөрөөгүй гэсэн үг. Танхим дүүргэлт 50% хэтэрсэн. Халдвар хамгааллын дэглэм сахих боломжгүй нөхцөлийг бий болгожээ. Тиймээс зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна