Анхаар: Монгол гэрт гарч байгаа галын шалтгаанууд

О.Шүрэнцэцэг
2021/10/17

Монгол гэрт гарч байгаа галын шалтгаануудыг ерөнхийд нь таван хэсэгт хувааж болох боловч урьдчилсан тоогоор 60 шахам шалтгаанаар гэр шатаж байна.

Үүнд:

1. Пийшин зуухнаас гал гарч байгаа шалтгаан

А/ Яндангийн залгаас дотроос нь үмхүүлж залгаснаас завсраар нь дөл харваж тоонын хүрээ буюу унины толгой орчмоос цооногдох

Б/ 2 багана болон унинуудыг холбож хэц татаж шатах материал тохосноос пийшин зуухан дээр унаж

В/ Пийшин зуух тэдгээрийг янданд шатах материал тулгаснаас үүнд: өрх янданд шүргэснээс

· Пийшин зуухыг модон шалан дээр хамгаалалтгүй барьсанаас
· Пийшин зууханд тулгаж буюу дээр нь нойтон түлээ хатааснаас
· Пийшин зууханд шатах шингэн хэрэглэж галласнаас
· Хуванцар эдлэлийг халуун пийшин зууханд хүргэснээс
· Хялбар шатах зүйлийг пийшин зууханд хайлуулснаас
· Яндан зуухны амнаас оч үсэрснээс
· Пийшин зуухны амнаас илүү гарсан урт мод түлснээс
· Пийшинг буруу барьсан буюу эвдрэл гэмтэлтэй зуухнаас
· Пийшин зуух, янданг удаан хугацаагаар хөөлөхгүй байх
· Пийшин зуухыг хэт халааснаас гэх мэтийн шалтгаанаас ихэвчилэн гарч байна.
2. Ил задгай галаас үүсэх шалтгаан
а/ Лаанаас, зулнаас, дэнгээс, хүжнээс, арцнаас

б/ Цогтой үнс нурамнаас/ пирмус, плитканаас/

в/ Тамхи шүдэнзнээс

г/ Шатах шингэнийг болгоомжгүй хэрэглэснээс

д/ Ялаа, шумуул үргээх, мах утах зэргээр май тавихаас

3. Цахилгаанаас гарч байгаа галын шалтгаан

а/ Олон янзын маркийн утсыг хольж хэрэглэснээс

б/ Гал хамгаалагчийг зохих тооцооноос хэтрүүлж тавьснаас

в/ Унтраалга, залгуур эвдрэл гэмтэлтэй хэрэглэснээс

г/ Шугамын утасны хөндлөн огтлол тохироогүй хэт ачаалал өгснөөс

д/ Цахилгаан утасны тусгаарлагч муудсанаас

е/ Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг техник аюулгүйн дүрмийн ёсоор ажиллуулж чадаагүйгээс

· Цахилгаан индүүг гал даах суурьгүй хэрэглэснээс
· Гэрлийн утсыг унь, тооно, өрхний толгойд хавчуулснаас
· Гэрлийн гаднаас орсон утсыг нэг шонгоос хэтэрхий олноор авч лентдэж хамгаалаагүйгээс
· Агаарын аянга цхаилгаанаас

Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас гарч байгаа шалтгаан

· Орон доогуур орсон тоглоомоо эрж, лаа шүдэнз зурж цаас асааснаас орны буюу гэрийн хөшгинд гал авалцуулснаас
· Хүүхэд тамхи нууж татсанаас
· Шүдэнзээр тоглосноос
· Хүүхдээр пийшин зуух галлууснаас
· Хүүхэд пийшин зуухны галаар тоглосноос
· Балчир хүүхэд шатах материал дээр тавьсан индүүг саваагүйтэж залгаснаас
· Хүүхдийг хуванцар мэтийн хялбар авалцан асах шатах материалаар тоглуулах

5 .Бусад зүйл

· Санаатай галдах
· Гэрийн тэжээмэл амьтад нохой, муур, лаа, зул, дэнгийн тавиур татаж унагаснаас
· Зэргэлдээх гэр, байшингийн гал хээрийн түймэрт дайралдснаас
· Гэрийн шинэ бүрээс усанд норгож бариагүйгээс
· Тэсрэх дэлбэрэх зүйл спирт зэрэг түргэн шатах материалыг орон сууцанд хадгалснаас гэх мэт олон шалтгаанаас гал гарч байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 13 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 19 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 21 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 23 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22