"Зайсан хилл" цогцолборт зохион байгуулсан Камертон хамтлагийн тоглолтын асуудлаар Шадар сайд С.Амарсайхан, Хотын захирагч Д. Сумъяабазар нар өнөөдөр 14:00 цагаас мэдээлэл хийхээр болжээ.
Камертон хамтлаг халдвар хамгааллын дэглэм зөрчиж, тоглолт зохион байгуулсан асуудал үүсээд байгаа. Уг асуудалтай холбоотойгоор тус тоглолтыг зохион байгуулсан “Зайсан хилл”-д зөрчлийн хэрэг нээгээд байгаа юм. Тус тоглолтод 500-600 орчим иргэд цугласан гэх мэдээлэл бий.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна