2021/12/08
USD 2,811

Сүүлийн 24 цагт 1,897 шинэ тохиолдол батлагдаж, 15 иргэн нас баржээ

О.Шүрэнцэцэг
2021/10/17

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцууллаа. Тус яамнаас мэдээлснээр өнгөрсөн 24 цагт манай улсад COVID-19-ийн 1,897 шинэ тохиолдол батлагджээ. Эдгээрийн

  • 1,121 нь Улаанбаатар хотод
  • 776 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 5,668 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарчээ. Одоогоор 18,833 хүн уг халдварын улмаас эмнэлэг хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Харамсалтай нь өнгөрсөн хоногт 15 иргэн архаг хууч өвчин болон коронавирусийн халдвар хавсарсны улмаас нас баржээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна