Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар гарч тус хотод хатуу хөл хорио тогтоосон гэх асуудлаас үүдэж боомтын үйл ажиллагаа саатаад байна. Манай улсын тухайд импортынхоо ихэнхи хувийг Эрээн хотын боомтоор дамжуулан оруулж ирдэг. Харамсалтай нь хил хаасан долоо хоногийн хугацаанд зарим хүнсний бүтээгдэхүүний хомсдолд орж, эдийн засгийн хувьд нөлөө үзүүлж эхэлж байна.
Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж нөөцийн асуудлаар хэлэлцэх аж.
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээллэх болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна