Иргэд зээлийн түүхээ оноогоор хянадаг болно


Зээлдэгч, зээлдүүлэгч талуудыг зээлийн түүхийн мэдээллээр бүрэн тэгш хангаснаар зээлийн хүүг бууруулах, санхүүгийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох финтек үйлчилгээг “Бүрэн Скор” компани Монголбанкны тусгай зөвшөөрлийн дагуу нэвтрүүлэхээр боллоо.

 Монгол Улсын хоёр сая иргэн, аж ахуйн нэгжийн мэдээлэл Зээлийн мэдээллийн санд байдаг ч зээлийн түүх, ирээдүйд зээлжих чадамжийнхаа талаар ихэнх иргэд огт мэдлэг, ойлголтгүй явдгаас үүдэн зохисгүй хэмжээгээр өндөр хүүтэй зээл авч санхүүгийн эрсдэлд орох, нөгөөтэйгөөр ирээдүйд учирч болох санхүүгийн таатай боломжуудаа алдах зэргээр хохирдог. Өөрөөр хэлбэл, иргэд өөрт хамгийн ашигтай санхүүгийн нэн чухал мэдээллийг огт авдаггүй, хянадаггүй бол нөгөө талд зээлдүүлэгчид мэдээллийн хэт давуу эрхтэй байдгаас санхүүгийн харилцаа тэнцвэргүй, шударга бус байдаг.

 Цахим шилжилт, мэдээллийн эрин зуунд энэ асуудлыг шийдэх хамгийн оновчтой шийдэл нь иргэн бүр хувийн зээлийн түүхийн мэдээллээ ил тод, нээлттэй хүлээж авдаг болох юм. Ийнхүү зээлдэгч, зээлдүүлэгч талуудад мэдээлэл тэгш хүртээмжтэй очсоноор санхүүгийн үйлчилгээ илүү бодит хэлбэрээр хүрэх боломжтой болж, улмаар нийт санхүүгийн зах зээлд зээлийн хүү буурах эхлэл тавигдана. Мөн иргэдийн санхүүгийн хариуцлага боловсрол тогтмол нэмэгдэхээс гадна санхүүгийн үйлчилгээний олон шинэлэг боломж үүснэ гэсэн үг.

 “Бүрэн Скор” компани нь Монголбанкны Зээлийн мэдээллийн сангаас нийт 500 орчим банк, санхүүгийн байгууллагад очдог иргэдийн зээлийн түүхийн мэдээллийг оновчтой, ялгаварлалгүй аргачлалаар тооцоолох хувь хүний “Кредит Скор” буюу “Зээлийн Оноо”-нд хувиргаж, иргэн бүрийг оноогоо хянах, удирдах боломжоор хангах финтек үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.  Мэдээллийн аюулгүй байдлын өндөр стандартын дагуу тасралтгүй ажиллах уг үйлчилгээ нь иргэдийг, тэр дундаа санхүүгийн харилцаанд хараахан бэлтгэгдээгүй залуу үеийг санхүүгийн боловсролтой, сахилга баттай болгон төлөвшүүлэх гол хөтөч болох юм.

 Зээлийн мэдээллийн энэ төрлийн үйлчилгээг өндөр хөгжсөн орнуудад өргөнөөр ашигладаг ба мэдээллийн тэгш хүртээмж сайжирснаар зээлдэгч иргэд илүү өндөр дүнтэй, хүү багатай, үр ашигтай, барьцаагүй зээлийг хурдан шуурхай авах боломж нөхцөлөөр хангагддаг.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 16 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 16 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 17 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 18 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 19 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 19 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 19 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 19 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 20 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 21 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28