2021/12/03
USD 2,811

Намагт шигдэж осголтын байдалтай байсан иргэнийг аварчээ


Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн 5 дугаар хэсэгт Дунд намаг гэдэг газарт намагт нэг иргэн шигдсэн тухай дуудлагыг орон нутгийн Онцгой байдлын газар аравдугаар сарын 21-ний 05:38 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид таван км зам туулан 05:50 цагт очиход Дунд намаг гэдэг газраас хойд зүгт 2 км-т иргэн Э/25 настай, эмэгтэй/ намагт шигдсэн, осголтын байдалтай байсныг 1 цаг 10 минут ажиллаж аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна