“Шивээ-Овоо”-гийн Цахилгаан станцын төсөл хүлээгдэж байна


Эрдэнэс Монгол ХХК-ийн Шивээ энержи цогцолбор төслийн нэгж Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн барих 200 МВТ-ын цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж байгаа. Ажлын явцын талаар уг төслийн нэгжээс тодруулахад:

“Эрдэнэс Монгол” ХХК нь Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн барих Цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр төслийн санхүүжилтийг хийх загвархөрөнгө оруулалтын гэрээний ажилд бэлтгэх ажлын хэсгийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Бид Цахилгаан станцын төсөлд оролцох саналаа ирүүлэх компаниудад олон улсын жишигт нийцсэн хатуу түлшээр ажиллах, цахилгаан станцуудын байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, хөрш орнуудын эрчим хүчний төрийн бодлогын баримт бичгүүдэд заагдсан шаардлагуудыг тавьж байсанШаардлагын дагуу станцын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй БНХАУ-ын олон улсад туршлагатай хэд хэдэн компанийн санал ирээд байгаа. Өнгөрсөн 9 дүгээр сарын 10-ны өдөр төслийн үйл явцыг эрчимжүүлэх үүднээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг урьж хүлээн авч өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулсан. Уулзалтын үеэр БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй “Эрчим хүчний 200 МВТ-ын цахилгаан станцын төсөл нь Монгол улсын эрчим хүчний болон нүүрсний салбарыг хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааны шинэ шинэ боломж нээгдэнэ гэдэгт итгэж байна. Иймд эрчим хүчний төслүүдийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх, хөрөнгө оруулагчдыг татахад “гүүр” болж дэмжин ажиллах болно. Хоёр орны хэрэгжүүлэх томоохон төслүүдийн тухайд БНХАУ-ын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд багтсан байх нь чухал” хэмээн онцлон дурьдаж байсан.

Гэвч энэхүү уулзалтын дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо болж чуулганы хоёр дахь өдрийн хуралдааны үеэр Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин  уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нүүрсний цахилгаан станцуудыг гадаадын орнуудад барихгүй гэдгээ илтгэлийнхээ үеэр мэдэгдсэнҮүнтэй холбоотой Эрдэнэс МонголХХК-ийн төлөвлөж байсан төсөл хүлээлтийн байдалд байгаа.

Өнөөдөр олон нийтийн цахим сүлжээнд энэхүү төсөлтэй холбоотойгоор үндэслэлгүй ташаа мэдээлэл гарч байгаа нь хоёр орны гадаад хамтын ажиллагаа болоод хөрөнгө оруулагчдад сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж төслийн нэгжийн зүгээс тайлбарлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 10 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 13 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 13 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ Өчигдөр
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22