“СИТИ” Их сургууль “НЭПКО” ХХК хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

Admin
Өчигдөр

СИТИ” Их сургууль “НЕПКО” ХХК нийгмийг соён гэгээрүүлэх зорилтын хүрээнд эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлыг хамтран зохион байгуулах хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

 Санамж бичигт “НЕПКО” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Батбаяр, “СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Мөнх-Эрдэнэ нар гарын үсэг зурж баталгаажуулснаар хамтын ажиллагаа ийнхүү эхлэв.

 Талууд хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд “СИТИ” Их сургуулийн Барилга, архитектур, дизайны сургуулийн хэвлэлийн дизайн, график дизайны хөтөлбөрт суралцагчдыг дадлага хийлгэх ажлыг зохион байгуулах,  уг мэргэжлээр суралцан төгсөгчдийг ажлын байраар хангах, гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм.

Хамтын ажиллагааны санамж бичиг гурван жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд санамж бичигт гарын үсэг зурах үеэр талууд байр сууриа илэрхийлэв.  

 “СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Мөнх-Эрдэнэ:  Манай үндэсний хэвлэлийн голлох компани, дэлхийн шилдэг номнуудыг олон улсын жишиг стандартын дагуу хэвлэж, танин мэдэхүйн ертөнцөөр оюутан, залуусыг аялуулж, соён гэгээрүүлж буй “НЭПКО” компанитай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Санамж бичигт заасан хамтын ажиллагааны хүрээ маш тодорхой бөгөөд бид “НЭПКО” компани, брэндтэй хамтарч “СИТИ” Их сургуулийнхаа оюутнууд руу чиглэсэн олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мөн түүнчлэн манай бэлтгэж буй мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн хүрээнд хамтран дэлхийн шилдэг номнуудыг эх хэлээрээ эрхлэн гаргах боломжийн талаар ярилцаж байна.

 “НЕПКО” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Батбаяр: 20 гаруй жилийн түүхтэй “СИТИ” Их сургуультай 15 жилийн түүхтэй “НЕПКО” ХХК хамтран ажиллахаар болж байна. Хувийн хэвшлийн их дээд сургуулиуд дундаа олон чиглэлээр чанартай боловсон хүчин бэлтгэж байгаа нь хамтарч ажиллах хөшүүрэг боллоо. Манай компанид тус сургуулийн оюутнууд дадлага хийх цаашлаад ажилд орох боломж бүрдэнэ. Их сургууль өөрөө энэ чиглэлээр оюутан бэлтгэж байгаа нь давуу тал. Ном бэлтгэнэ гэдэг  өөрөө урлаг юм. Тус сургуульд дизайны чиглэлээр сурч байгаа оюутнууд манай компанид дадлага хийх, ажиллах боломж нээгдэж байна. Энэ салбарт ажиллах боловсон хүчин дутмаг байдаг. Цаашид хамтын ажиллагааны хүрээнд бид боловсон хүчин хүний нөөцөө бүрдүүлэх зэрэг олон  давуу талууд байна хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 9 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 12 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 12 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ Өчигдөр
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22