Өнөөдөр Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ковид тусаагүй иргэдээ төрөөс урамшуулах хэрэгтэй талаар онцлов. Тэрбээр, "Бид цар тахлаар харамсалтайгаар амь насаа алдсан иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж байгаа. Нөгөө талаасаа ковид туссан хүмүүст багц олгоод, санхүүжилтийг нь шийдэж байгаа.
Харин ковид ч тусаагүй, хариуцлагатай байгаа 2.7 сая иргэддээ талархал илэрхийлж, дэмжлэг юм уу, нэг удаа сувилалд хамруулах зэргийг бодолцох хэрэгтэй. 2022 оны төсөвт энэ хүмүүстээ бид яаж хандахаа тусгах хэрэгтэй" гэлээ.
044
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна