СХД-ийн 7 дугаар хорооны бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна


Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна.

  • Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм. Тэдгээрийн нэг болох 7-р хороонд энэ онд Улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.
  • Австрийн хөнгөлөлттэй зээлээр тус хорооны Баянхошуу 8, 10, 13-15, 17-28 дугаар гудамжнуудад 180 ширхэг гэрэлтүүлэгийн шонг суурилуулж, холболтыг хийж бүрэн ассан.
  • Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Овооны 2, 4, 5, Хилчин 1-4, 0119 цэргийн ангийн 1 дүгээр гудамж, Далангийн гудамжинд нийт 74 ширхэг гэрэлтүүлэг суурилуулсан.
  • Улсын төсвийн хөрөнгөөр Баянхошуу 1-7 дугаар гудамж, Хилчин 1 дүгээр гудамжинд нийт 84 ширхэг гэрэлтүүлэг суурилуулна.
  • Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 0119 цэргийн анги, 7-р хорооны автобусны буудлуудыг орчин үеийн шилэн хаалт, сандал, хогийн сав зэргээр тохижуулсан.
  • Нийслэлийн төсвийн хөрөнгөөр тус хорооны Баянхошууны 12, 16 дугаар гудамжинд нийт 800 метр гэрэлтүүлэг, явган хүний зам бүхий хатуу хучилттай зам тавигдсан. Уг бүтээн байгуулалтын ажил хийгдсэнээр иргэд, айл өрхүүд таатай орчинд амьдрах нөхцөл бүрдэж байна.
  • Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Хилчин хотхон руу орох уулзвар, 0119 цэргийн ангийн автобусны буудал, хороо өрхийн эрүүл мэндийн төв рүү орох уулзваруудад хурд сааруулагч хийх зураг төсөл нь баталгаажсан ба төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
  • Дүүргийн төсвийн хөрөнгөөр Баянхошууны 4-р байр болон “Өн цаг” төвийн хооронд тоглоомын талбай, тохижилтын ажил хийх зураг төслийг боловсруулан ажиллаж байна.
  • Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянхошууны 21, 22-р гудамжны найман айлын газрыг чөлөөлж 150 ортой хүүхдийн цэцэрлэг баригдахаар тендер зарлагдаж, үнэлгээ хийгдэх ажлыг гүйцэтгэж байна.
  • Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй гэрэлтүүлэг, явган зам бүхий 1.7 км чулуун хучилттай авто замын ажлыг гүйцэтгэгч “Дэд бүтэц консалт” ХХК хариуцан гүйцэтгэж байна. Авто зам тавигдсанаар Баянхошуу 16 дугаар гудамжны засмал замаас Баянхошуу 23 дугаар гудамж, Овооны 2 дугаар гудамж, Гүнжийн нуурыг дайран 105 дугаар сургуулийн уулзвар хүртэл хатуу болон чулуун хучилттай авто замаар холбогдоно.
  • 280 ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор байр баригдахаар тендер зарлагдсан байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 7 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 10 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 22 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22