Английн алдарт “5 GOLD RINGS” буюу “5 алтан цагариг” цэнгээнт нэвтрүүлгийг "Централ" телевиз бүтээж үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болжээ


Монголд телевизийн шоу хүчээ авч, өрсөлдөөн улам ширүүсэж байгаа энэ үед нуршуу яриа, улиг болсон асуулт хариултаар залхаадаг хэвшмэл хэв маягийг халж, цоо шинэ өнгө төрх, дэвшилтэт технологийг гайхуулах шинэ шоу үзэгчдийн хүртээл болох гэж байна. Онц сонирхолтой, сэтгэл хөдөлгөж суудлаасаа огло үсрэм, үзэгчид гэр бүлээрээ оролцож, найз нөхдөөрөө цагийг хөгжилтэй өнгөрөөх боломж олгох, Английн iTV телевизийн бүтээл алдарт “5 GOLD RINGS” буюу “5 алтан  цагариг” асуулт хариултын цэнгээнт нэвтрүүлгийг албан ёсны онцгой эрхтэйгээр Централ телевиз бүтээж үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болжээ. Монголд анх удаа LED шал ашиглан бүтээсэн энэхүү шоу нь даруу, төлөв, дөлгөөн, тайван Монгол хүний сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь тулгах тул телевиз үзэгчдийг дэлгэцээс нь хором ч салгахгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Орон зайн баримжаа, авхаалж самбаа, ерөнхий мэдлэгээ сорихыг хүссэн, эрс тэс зан араншин, мэдлэг боловсролтой, гэр бүл, найз нөхөд, дарга цэрэг, хань хамсаатан гээд олон янзын оролцогч баг бүрдүүлэн шоунд оролцжээ. Хоёр хүний бүрэлдэхүүнтэй, 2 баг хоорондоо ана мана өрсөлдөж, 7 метрийн диаметртэй LED шалан дээр цочтол гарч ирэх асуултын зөв хариултыг олж, алтан цагаригаа байрлуулах бөгөөд шагналын сан нэмэгдэх тусам, цагаригийн хэмжээ багасах нь оролцогч багуудыг улам тэвдүүлэх юм. Шоуны хамгийн гол онцлог нь, хариултыг үгээр бус, үйлдлээрээ, өгсөн хугацаанд амжиж өгөх ёстой. Тиймээс тухайн оролцогчоос авхаалж самбаа, авьяас чадвар, ой тогтоолт, бусдыг сонсож, хариу үйлдэл үзүүлэх хурд шаардаж, сандаргана. LED шалны пиксел бүр үнэ цэн, учир жанцантай. Энэхүү шоунд дотоод, гадаадын виртуал хөрөнгийн сан, шилжүүлэг, арилжаа, мэдээллийг нэг дороос авах боломжийг олгодог, криптовалют, дижитал хөрөнгийн олон улсын арилжааны бирж "COINHUB" хамтарчээ. Тус бирж нь орлогынхоо 70 хувийг сар бүр хэрэглэгчидтэйгээ хуваалцдаг бөгөөд 9-р сарын 28-нд CHB койн эзэмшигч нартаа 761 сая төгрөгийн ногдол ашиг тараасан байна. Мөн орлогынхоо 1 хувийг Монгол улсын ирээдүй болсон хүүхдийн төлөө байгууллагууд, төслүүдэд хандивлах зорилгынхоо хүрээнд хөдөлгөөний бэрхшээлтэй 2 хүүхдэд бионик гар бэлэглэж, мөрөөдлийг нь биелүүллээ. Мөн бичиг баримт бүрдүүлж, нотариат дээр очерлож, түгжрэл дунд олон цаг гацаж, зээлийн хорооны шийдвэр гартал хэдэн өдөр хүлээх ял эдлэх шаардлагагүйгээр,
гар утасны ганцхан товчлуураар зээл авах боломж олгосон “Simple” аппликэйшн хамтарсан байна. Монголын Хүнсний Манлай ууган үйлдвэр “Өгөөж чихэр боов” ХХК өдөр бүр үнэхээр амттай олон төрлийн бүтээгдэхүүнээрээ түмэнд олондоо танигдаад зогсохгүй, үргэлж шинэ соргог бүхнийг үзэгч олонд хүргэхэд хамтран ажилладаг билээ. Энэ удаад ч тус хамт олон “5 алтан цагариг” нэвтрүүлгийг дэмжин ажиллажээ.

Ийнхүү амралтын өдөр хэсэгхэн зуур ч гэсэн гар утаснаасаа салж, гэр бүлийн гишүүн бүр зурагтынхаа өмнө цуглан шоугаа хамтдаа үзэхээс гадна өөр хоорондоо тэмцээн зохиож, долоо хоногийн амралтын өдрийг аз жаргалтай өнгөрүүлэх боломжтой юм.
Нэвтрүүлгийн эхний дугаарыг 2021 оны 10 дугаар сарын 30-ны Бямба гаргийн 20:30 цагт Централ телевизээр хүлээн авч үзээрэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 7 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 10 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 10 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 22 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22