“ITM MONGOLIA-2021” Үзэсгэлэн энэ жил "Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал" уриатай зохион байгуулж байна


Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо, Хэнтий аймаг хамтран “АйТиЭм-2021” үзэсгэлэнг энэ жил ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ уриатай зохион байгуулж байна.

22 дох жилдээ зохион байгуулж байгаа энэхүү үзэсгэлэнгээр Аялал жуулчлалын салбартай холбоотой ажилладаг худалдаа, үйлчилгээг бодитойгоор таниулан сурталчлах, хөгжлийн чиг хандлагыг  салбартай ашигтайгаар холбох, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний сүлжээгээ өргөжүүлэх зэрэг олон талын боломжийг бизнес эрхлэгчдэд олгох зорилготой.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн. Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахлын нөлөөгөөр  энэхүү зорилтуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд урьдчилан тооцоогүй сорилтууд тулгарч байна. 

Цар тахлын улмаас олон салбарын үйл ажиллагаа тэр дундаа аялал жуулчлал, агаарын тээврийн салбар хамгийн их алдагдал хүлээж эдийн засгийн хохирол амсаж байгаа. Монгол орны хувьд сүүлийн хоёр жилд жуулчдын тоо болон аялал жуулчлалын салбарын орлого  90 гаруй хувиар буурсан. Бид хамтдаа энэхүү хүнд цаг үеийг даван туул, аялал жуулчлалын салбарыг сэргээх төлөвлөгөө гаргаж, жуулчин хүлээн авах бэлтгэлээ базаах шаардлагатай. Иймээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж,  цар тахлын дараах үеийн аялал жуулчлалын сэргээх стратеги боловсруулахаар шийдвэрлэж олон талын оролцоотой ажлын хэсэг байгуулж ажилдаа ороод байна.


Мөн Монгол Улсын Засгийн газраас Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төсөл боловсруулж байгааг онцоллоо. Уг хуулийн төсөлд тусгуулах тодорхой саналуудаа бидэнд ирүүлсэн. Тухайлбал Аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэгч аж ахуй нэгжийн орлогын албан татварыг хэмжээг бууруулах, бага хүүтэй зээлд хамруулах зээлийн хүүгээс тодорхой хугацаанд чөлөөлөх, газар, үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөх зэрэг саналуудыг хуулийн төсөлд тусгуулахаар яамнаас албан ёсоор хүргүүлсэн байгаа. Эдгээр саналыг хуульд бүрэн тусгуулах чиглэлээр манай яам ихээхэн хүчин чармайлт тавин ажиллахыг Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан онцлон дурдсан юм.

Үзэсгэлэнд 21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар, орон нутгийн аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд, салбарын бизнес эрхлэгчид оролцон аяллын эвент арга хэмжээ, маршрут, шинэ бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, танилын хүрээгээ тэлэхээс гадна гадаад, дотоодын аялал жуулчлалын салбарын мэргэжлийн судлаачдын хэлэлцүүлэг, сургалтад хамрагдах боломжоор хангадгаараа  ач холбогдол өндөртэй юм.

 Үзэсгэлэнгээс гарах үр дүнг онцлон дурдвал:

  •  Монголын аялал жуулчлалын салбарын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний сүлжээг үүсгэх, 21 аймаг, жижиг дунд үйлдвэрлэгч, хүнс үйлдвэрлэгч, соёл урлаг, гар урлал, цахим, харилцаа холбооны БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ сурталчлан таниулах
  • Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Орон нутгийн аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексийг тодорхойлох
  •  Орон нутаг, нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлдэг жуулчны бааз, бизнес эрхлэгчдийн үйлчилгээг дэмжих, хамтын ажиллагааг сайжруулах
  •  Бусад үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийг холбох, шинэ хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгох зэрэг давуу талыг бий болгох юм. Энэ удаад аялал жуулчлалын салбарын төр, хувийн хэвшлийн нийт 150 гаруй байгууллагын төлөөлөл орооцож байна. Үзэсгэлэн 10 р сарын 29, 30 нд үргэлжилнэ .

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 15 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 15 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 16 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 16 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 17 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 17 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03