Хог хаягдлын менежментийг сайжруулах талаар “Хоггүй Хан-Уул” хэлэлцүүлэг боллоо

О.Шүрэнцэцэг
2021/10/31

Хан-Уул Эко дүүргийн хог хаягдлын менежментийг сайжруулах “Хоггүй Хан-Уул” хэлэлцүүлэг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр боллоо. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах ажлын хүрээнд энэхүү хэлэлцүүлэг өрнөв. Тус хэлэлцүүлэг төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллийг оролцуулан “Хоггүй Хан-Уул” хог хаягдлын менежментийг сайжруулах сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

“Хоггүй Хан-Уул” хэлэлцүүлэгийн зорилго хог хаягдлын менежментийг сайжруулах, хөрс, орчны бохирдлоос байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгах ажлыг эрчимжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамж төвлөрүүлэх үйл ажиллагааг сайжруулах, Төрийн болон иргэний нийгэм, иргэд, СӨХ, аж ахуйн нэгж байгууллагуудын саналыг тусгаж, бодит үр дүнд хүргэхэд оршино.

Тус хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монгол дахь ЖАЙКА-гийн Төлөөлөгчийн газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн, Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв, тохижилт, хог тээвэрлэлттэй холбоотой байгууллагуудын төлөөлөл, аж ахуйн нэгж, СӨХ, хөдөө орон нутгийн тохижилт, хог тээвэрлэлт хариуцсан төлөөлөгчид болон холбогдох албаны удирдлагууд оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэн цаашид авч хэрэгжүүлэх ажил, зөвлөмжийг гаргасан юм. Хэлэлцүүлэгээр мэдээлэл судалгаандаа үндэслэн хоггүй, цэвэрхэн орчинд амьдрах дадал хэвшүүлэх, хоггүй дүүрэг болох, ил задгай хог хаяхгүй байх, хогоо ангилах гэсэн соёлч байдлыг бий болгохын тулд иргэдэд түгээх, соён гэгээрүүлэх, хогоо ангилан ялгах аж ахуйч чанар, иргэдийн ангилан ялгасан хогийг худалдан авах менежмент, дээрх харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг цогцоор шийдэх зэргээр өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцсон аж ахуйн нэгжүүд, төр засгийн байгууллагууд, ТББ, олон улсын дэмжигч нар, орон нутгийнхан бүгд нэг цогц болон хамтран ажиллаж хог хаягдлыг багасгах, дахин боловсруулахад тулгамдаж буй асуудлаа хамтран шийдэх, харилцан туршлагаа солилцож талаар шийдэлд хүрсэн юм. Цаашдаа хог хаягдлыг багасгахад бүх шатны байгууллага хамтран оролцох нь ажлын үйл явцыг түргэсгэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, олон талт үйл ажиллагаа зэрэг явагдах боломжтойг хэлэлцүүлэгт оролцсон байгууллага, СӨХ, хороод, дүүргийн удирдлагууд санал нэгдлээ. Хамгийн гол нь цаашдаа хоггүй цэвэрхэн хот болоход төр, хувийн хэвшил, иргэдийн хувь нэмэр хамтын ажиллагаа чухал гэдгийг зохион байгуулагч нарын зүгээс онцоллоо.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 14 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 14 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 15 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 16 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 17 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 17 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 17 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 17 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 18 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 19 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28