Ирэх долоо хоногоос ихэнхи нутгаар цас орж, хүйтэрнэ

О.Шүрэнцэцэг
2021/10/31

Арваннэгдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Маргаашийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг - Сонгинын орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 41 минутын өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 57 минутын өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 12 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 18 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 20 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 22 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 23 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22