“Үндэсний өгөх өдөр” арван нэг дэхь жилдээ


“Үндэсний өгөх өдөр” арга хэмжээ 11 дэхь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Монголчууд жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрийг “Үндэсний өгөх өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил “Хүний хөгжил” сэдвийн дор “Сайн зан чанараараа ГЭРЭЛТЬЕ” уриатай тэмдэглэж байна. Анх 2010 онд хүнд өвчтэй онош нь тогтоогдохгүй байсан 1 ой гаруй настай Удвал охинд туслахаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан найзуудтайгаа хамтраад “Том болоорой Удвал аа” төслийг хэрэгжүүлж, охины эмчилгээнд хэрэгтэй байсан 25 сая төгрөгийг 10 хоногийн дотор цуглуулж өгсөн нь маш их урам болж “Үндэсний өгөх өдөр”-тэй болох санаа төрсөн байдаг. Тэгвэл Удвал охин өнөөдөр БНСУ-д бүрэн эмчлүүлээд эдгэрчихсэн, бусад хүүхдийн адил инээж тоглоод, сурч боловсроод элэг бүтэн, эрүүл энх амьдарч байна. Түүнээс хойш жил бүр “Үндэсний өгөх өдөр”-ийг тасралтгүй зохион байгуулж, нийгмийн сайн сайхан, итгэл найдварыг бий болгох 36 томоохон төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлжээ.

        Өнгөрсөн жил 10 жилийн ойгоо “Талархлын жил” болгон өргөн цар хүрээнд тэмдэглэсэн “Үндэсний өгөх өдөр” энэ жил 11 дэхь жилээ нийгэмд гэрэл болж буй, тэсвэр тэвчээр, хайр хүндлэл, өгөөмөр өглөгч, дайчин, өөдрөг, эерэг, урам зоригтой 11 мастер классыг сонгон илтгэл хэлэлцүүлж “сайн зан чанараараа ГЭРЭЛТЬЕ” уриалгыг дэвшүүлж байна. 10 жилийн ойгоороо сан болон өргөжсөн “Үндэсний өгөх өдөр” ТББ-ын энэ жилийн хамгийн том баяртай мэдээ нь дэлхийд алдартай Металлика хамтлаг 40 жилийнхээ ойд зориулж 53 дуутай 4 диск бүхий “The Metallica List” цомогоо гаргаж, цомогт орсон дуунуудыг нэр хүнд бүхий хамтлаг дуучдаар дуулуулж олсон орлогоо 100 хувь сайн санааны үйлсэд зориулахаар болжээ. Монголоос энэ алдарт хамтлагийн “Through The Never” дууг Чингис хааны одонт “Хү” хамтлаг Үндэсний хэл дээрээ дуулж, дууныхаа орлогын 50 хувийг Металлика хамтлагийн “All within My Hands Foundation” санд оруулж, 50 хувийг нь “Өгөх өдөр сан”-д хандивлахаар болсон байна. Ингэснээр өнөөдрийн байдлаар үүсэн байгуулагдсан өдрөөсөө хойш Монголдоо болон дэлхийн 35 оронд амьдарч буй 300 гаруй мянган Монгол иргэнийг хамруулан хувь хүн, хүмүүнлэгийн байгууллагуудад нийт хагас тэрбум төгрөг амжилттай босгох аян өрнүүлж, 5 хүнд амьдрал бэлэглэсэн “Өгөх өдөр сан” илүү олон хүнд хүрч, сайн үйлсийн аян өрнүүлэх боломж бүрдэж байгаа юм. Их бага гэлтгүй энэхүү Үндэсний өгөх өдөрт найман настай балчираас наян настай буурал хүртэл оролцож нэг нэгэндээ сэтгэлийн дэм хайрлая. Сайн зан чанараараа үргэлж ГЭРЭЛТЬЕ. Зөвхөн жил бүр ганцхан 11 дүгээр сарын 1-ний өдөр гэлтгүй өдөр бүр гэрэлтэж, өдөр бүр бие биедээ чадах хэмжээгээрээ өгч, авахаас өгөх нь илүү гэсэн билэгдлийг бодож, хэрэгжүүлэхийг “Үндэсний өгөх өдөр”-өөс уриалж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 6 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 9 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 9 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 21 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22