СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нуурын усанд осолдсон иргэнийг эрэн хайж байна

О.Шүрэнцэцэг
2021/11/01

Нууранд хоёр зорчигчтой суудлын автомашин сууж, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

Тодруулбал, Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн Эрэгмэг гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т “Хөтөл-Ус нууранд хоёр зорчигчтой суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг аравдугаар сарын 28-ны өдрийн 05:53 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авчээ. 

Аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар тус аймгийн онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн иргэнийг  эрэн хайх ажиллагааг хоёр бүлэгт хуваагдан зохион байгуулсан байна.

Нэгдүгээр бүлэг Хөтөл ус нуурын усанд завиар урсаж, хоёрдугаар бүлэг Хөтөл-Ус нуурын эрэг дагуу болон болон нуураас зүүн зүгт Эргэнэг хайрхан, Язаар-Уул гэдэг газар хүртэл 20 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоожээ.

Мөн Хөтөл-Ус нуурын усны түвшинг багасгах зорилгоор экскаватороор нуурын хойд эргийг сэтэлж усыг урсгах ажлыг зохион байгуулснаар усны түвшин 20 см-ээр багассан. Арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Хөтөл-Ус нуурын урт 500 м, өргөн 300 м, гүн хоёр метр орчим хэмжээтэй хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 44 минутын өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 1 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 12 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 18 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 20 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 22 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 23 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22