Токиогийн метронд үл мэдэгдэх этгээд дайралт хийжээ

О.Шүрэнцэцэг
2021/11/01

Токиогийн метронд хэн болох нь тогтоогдоогүй этгээд зорчигчид руу дайрч, дараа нь шатах шингэн эсрэг шал тавьсан таагүй хэрэг гарлаа. Халдлагын улмаас 17 хүн гэмтэж бэртсэн ч дэлхийн хамгийн өндөр ачаалалтай гэгддэг Синзюку өртөө рүү явж байсан галт тэргэн дотор болсон учир үүнээс ч олон хүн хохирч болох байсныг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Цагдаа хэргийн газар ирсний дараа гэмт этгээд эсэргүүцэл үзүүлэлгүйгээр бууж өгсөн аж. Reuters агентлагийн мэдээлж буйгаар халдлага үйлдсэн этгээд 20 орчим насны эрэгтэй байжээ. Халдлагын шалтгааны талаар тодорхой мэдээ одоогоор байхгүй байна.


Хожим халдлага болох үед хийгдсэн видео бичлэгийг Telegram сувгууд интернэтээр тараажээ. Бичлэгээс үзвэл зорчигчид нэгнээ түлхэн, нэг вагоноос нөгөө рүү гүйж байгаа нь харагдаж байна. Залгаа вагоноос өтгөн утаа савсаж байгаа нь мөн харагдана. Энэ зуур галт тэрэг Синзюку өртөөн дээр ирж зогсоход айж сандарсан хүмүүс дараагийн вагон руу дайран ороод, цонхоор гарч гүйлдэж байна.


 Японы, тэр тусам Токиогийн галт тэрэгний зорчигчид ингэж сандрахаас ч өөр аргагүй. Учир нь 1995 оны гуравдугаар сард Аум Синрикё нэртэй шашны гаж урсгалыг дагагчид тус урсгалыг үндэслэгч СёкоАсахарагийн номлолын дагуу ертөнцийн сүйрлийн өдрийг наашлуулахын тулд Токиогийн метронд, ид ачааллын үеэр “зарин” гэдэг химийн зэвсгийг тарааж, аймшигтай алан хядах халдлага үйлдсэн байдаг. 

 Зарин хий нь өнгөгүй, үнэргүй бөгөөд амьсгалын замыг гэмтээж үхэлд хүргэдэг маш аюултай хий. Аум Синрикё –ийн дагагчид Токиогийн метронд хийг цацаж халдлага хийхэд мэдэхгүй явсан хүмүүс амьсгалсаар ээлж дараалан унаж, амьсгал нь боогдон нас барж байсан тухай амь үлдсэн хүмүүсийн гэрчийн мэдүүлэг байдаг. Энэхүү дайралтын улмаас 20 орчим хүн газар дээрээ нас барж, 54 хүн маш хүнд хордож, 6300 хүн тодорхой хэмжээний хордлого авсан аж. 

 Зарин хий нь ямар хортой гэдгийг ойлгомжтой болгох үүднээс химийн мэргэжилтнүүд харьцуулах жишээ гаргасан байдаг. Үүнд, чүдэнзний толгойн дайтай шингэн зарим насанд хүрсэн том хүнийг үхэлд хүргэх чадвартай гэсэн нь бий.

 Халдлагыг төлөвлөж, гүйцэтгэсэн Аум Синрикё –ийн зургаан гишүүнийг баривчилж бүгдэд нь цаазаар авах ял ногдуулсан бөгөөд сүүлчийн хэрэгтнийг 2018 онд цаазаар авсан юм.

 Ийм таагүй дурсамж байхад Токиогийн галт тэргэнд сууж явсан хүмүүс дэлбэрэх чимээ гарч, утаа савсаж эхлэхэд хамгийн түрүүнд Аум Синрикё-ийн хийсэн зариныдайралтыг санацгаасан байх. Магадгүй тийм ч болохоор зорчигчид утаанаас зугтан, галт тэрэгний цонхоор гарч гүйсэн биз.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 42 минутын өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 58 минутын өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 12 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 18 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 20 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 22 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 23 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22