Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1434 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1043 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 390 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгджээ. Харин коронавируст халдварын улмаас 12 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1694 боллоо.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 14 939 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 6903-ын биеийн байдал хөнгөн байгаа бол 304 иргэний бие нэн хүнд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна