Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 25 асуудал хэлэлцэж байна. Хуралдаанаар 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах асуудлыг ирэх оны нэгдүгээр сар хүртэл хойшлуулжээ.
Мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн цэцэрлэгт 2-3 настнуудыг танхимын сургалтад хамруулах, эсэх асуудлыг судалж байгаа. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2, 3 настнуудыг цэцэрлэгт хамруулах судалгаатай танилцаад дахин сайн судалж, нарийн тооцоо зохион байгуулалт хийсний үндсэн дээр тодорхой шийдвэрээ яаралтай оруулж ирэхийг үүрэг болгожээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна