Хувьцааг койноор арилжих анхны төрөлжсөн биржийн нээлт


Стокчэйн ХХК нь хувьцааг крипто валютаар арилжаалах монголын анхны төрөлжсөн биржийг нээж байна.  Энэхүү биржийн онцлог нь Монголын компаниудын хувьцааг бага зардлаар блокчэйн технологийг ашиглан дэлхийн зах зээлд гаргах, таниулах, хөрөнгө оруулагчдыг татах боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлогтой. 

Үүний тулд бид дэлхийн аль ч улс орны иргэн тухайн улсынхаа албан ёсны үнэмлэх, пасспортоор бүртгэл хийх боломжтой системийг нэвтрүүлж байгаа юм. Мөн олон улсын төвшний арилжааны ачааллыг даах үүднээс АНУ, Хонгонг, Сингапур болон Монгол гэсэн 4 улсад серверээ хуваан байршуулж, 1 секундэд 200,000 арилжааны хүсэлтийг хүлээн авч биелүүлэх боломжийг бий болголоо. 

 Олон улсад таниулах үүднээс Төв Азийн хөрш улсуудтайгадаад харилцааг хөгжүүлж эхэлсэн. 2022 оны эхний улиралд 20 сая хүн амтай Казахстан улсын анхны үндэсний бирж болох зорилготой. Энэхүү ажлын хүрээнд 2021 оны 11 сарын 17 –нд Казахстаны талтай гэрээ хийнэ. Казахстан улс бол крипто валютын олборлолт, хэрэглээгээр дэлхийд эхний 3-торж байгаа улс юм. Цаашид Төв Азийн бусад орнууд болон европын улсуудтай гадаад харилцааг өргөжүүлэх талаарсудалгаа, төлөвлөгөө, хэлэлцээр хийж байна. 

Стокчэйн бирж нь өөрийн цэвэр ашгаас ноогдол ашиг хуваарилах бодлоготой. Монгол болон Казахстан улсынхэрэглэгчиддээ ноогдол ашиг хуваарилахад монголхэрэглэгчдэд ноогдох хэсэг нь ахиу байх сайхан мэдээ бидэнд байна

Дижитал эрин зуун бол ирж яваа цаг. Зах зээлийн ирээдүй нь блокчэйн дээр суурилсан системрүү шилжих нь тодорхой байнаБлокчэйн суурьтай системрүү шилжилт хийж байгаагийн эхлэл бол зах зээлд үүсч байгаа тус бүрийн давуу талуудтай бирж болон койнууд юм

Үүнээс татгалзах нь өнөөдөр аюулгүй мэт боловч нүдээ аниад хоцрогдохтой адил.

 Бид биржийн үйл ажиллагааны талаар бодит мэдээ мэдээллээр хангаж байх болно. 

 Бид дижитал хөгжлийг зөв, эрсдэлгүй эхлүүлж, тогтвортой өсөлт хийх зорилготой хамт олон бөгөөд өөрсдийн туршлага, судалгаа шинжилгээ дээр үндэслэн блокчэйн орчинд эрүүл, ухаалаг, зөв хэрэглээг түгээхийг зорилго болгож, дижитал чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой уран бүтээлчид, онлайн орчинд оюуны өмч үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллаж байна. 

 Сток Чэйн ХХК- Хамт олон 

Сонголт таны гарт!

Сонголт тань мэргэж байг!

Эх сурвалж: stockchain.mn 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 3 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 19 минутын өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 23 минутын өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 55 минутын өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 14 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 15 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 17 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 17 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 18 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 18 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 19 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 20 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 20 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 20 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 22 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 23 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 23 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив Өчигдөр
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр
Улаанбаатарт 31 градус дулаан байна Өчигдөр