УБТЗ 47.3 тэрбумыг 2021-2025 онд улсын төсөвт төлнө

Ш.АДЪЯАМАА
2021/11/18

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.18\ нэгдсэн хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Япон Улсын Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн суурь бүтцийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, дохиолол, холбооны байгууламжийг сайжруулах зорилгоор 1995-2000 онуудад нийт 7.9 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгосон.

Энэхүү зээлийг эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр Сангийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хооронд “МОН-П1”, “МОН-П2” дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулжээ.

“МОН-П1”, “МОН-П2” зээлээс “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 1998-2015 онд импортолсон дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум төгрөгийг суутган тооцох тухай 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 52 дугаар тогтоолыг Улсын Их Хурал баталсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэж тогтоосон. Дээрх зээлийн үлдэгдлийг Сангийн яам болон Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран тооцоолсноор суутган тооцогдсоны дараах үлдэгдэл 5.2 тэрбум иен буюу Монголбанкны 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ханшаар 131 тэрбум төгрөг байна.Тус өдрөөс хойших хугацаанд хүү, алданги тооцогдож байгаа бөгөөд 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 160.6 тэрбум төгрөгт хүрээд байна. “Улаанбаатар төмөр зам" ХНН нь 2017 онд 6.1 тэрбум төгрөг, 2018 онд 3.6 тэрбум төгрөг, 2019 онд 5.7 тэрбум төгрөг, 2020 онд 11.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай тус тус ажиллажээ. Энэхүү санхүүгийн үр дүнгээр зээлийг бүрэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Өрийн удирдлагын тухай хуулийн 32.2, 32.3 дахь заалтын дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн авсан “МОН-П1”, “МОН-П2” зээлийн үлдэгдлийг төгрөгт шилжүүлэх, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш үүссэн алданги, хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, зээлийн тодорхой хэсгийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлж, үлдэгдэл төлбөрийг 2021-2025 онуудад улсын төсөвт төлөх асуудлыг Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж тогтоолын төслийг боловсруулсан байна.

 УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Энэ "МОН-П1”, “МОН-П2" гээд зээлийн асуудал орж ирж байна. Энэ гэрээ 1949 онд байгуулагдсан. Дал гаруй жил өнгөрлөө. Монгол, Оросын 50, 50 хувийн асуудал яаж өөрчлөгдөх вэ? Бусад улс орнуудад ийм асуудал шийдэгдээд явж байгаа. Манай улсад төмөр зам уруугаа хөрөнгө оруулалт оруулахаар энэ 50,50 хувь заримдаа тээг болдог.Японы 30 жилийн зээлийг төмөр зам уруу оруулсан. Ашгаа мэдээж ОХУ-ын тал авсан байх,дараа нь зээл төлөх болохоор зөрүүг нь улсын төсөвт төлөөд буцаад төлнө гэсэн байна. 2022 оны төсөвт яаж орсон бэ?  ОХУ-тай ямар бодлого барьж ажиллаж байна.таван толгой, гашуун Сухайтын зам гацна гэдэг. Үүн дээр ярилцаж байгаа ажил байна уу? Богд хаант төмөр замын асуудалтай холбоотой мэдээлэл байна. Үүнийгээ хойд хөрштэй сайн ярилцсан уу. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

-Монголын талд 1949 оны хэлэлцээрийн асуудал үндсэндээ дууссан. "Улаанбаатар төмөр зам" болон Зам, тээврийн хөгжлийн яам саналаа өгсөн. Оросын талтай  энэ асуудлыг хэлэлцэх ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэх шатанд үргэлжилж байна. Тиймээс уг асуудал цаашид үргэлжилнэ. Хоёрдугаарт, Улаанбаатар төмөр замын дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг 2023 оны улсын төсөвт тусгах учраас ирэх оны төсөвт ямар нэгэн асуудал яригдахгүй. Гуравдугаарт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд холболтын цэгүүдэд "Улаанбаатар төмөр зам"-тай тохирох асуудал шийдэгдсэн. Энд Монголын аж ахуйн нэгжүүд 100 хувь ажиллана. Уг асуудал шийдэгдсэн. Дөрөвдүгээрт, Богдхан төмөр замын тухайд Оросын талд нээлттэй. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Ерөнхий сайдтай утсаар ярихдаа Элчин сайдтай төрийн айлчлал хийх үеэр бид нээлттэй ярьж байна. ОХУ-ын талаас оролцох талаас Монгол Улс нээлттэй. Техник технологийн хувьд Богдхан төмөр зам нь Улаанбаатар төмөр замын үргэлжлэл болох хамгийн зохимжтой хувилбаруудын нэг. Техник эдийн засгийн үндэслэлийг Оросын талд ойрын хугацаанд танилцуулж хэлэлцээ үргэлжилнэ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 13 минутын өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 19 минутын өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 38 минутын өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 1 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 1 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 1 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 2 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 6 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 7 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 7 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 7 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа 23 цагийн өмнө
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Хүүхдийн парк ажиллаж эхэллээ Өчигдөр