Н.Баярмөнх: Аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл авч орон сууц, хаус барьж борлуулдаг явдлыг таслан зогсооно


Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Д.Бат-Өлзий болон холбогдох албан тушаалтнууд өнөөдөр Баянзүрх дүүргийн 11-р хороо, Богдхан уулын дархан цаазат газарт ажиллалаа.

Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа аж ахуй нэгж байгууллагууд зохих зөвшөөрлийн дагуу ажиллаж байгаа эсэх дээр хяналт тавьж ажилласан. Тухайлбал аялал жуулчлалын чиглэлээр газар эзэмших гэрчилгээ авсан ч амины орон сууц барих зэрэг зөрчил гарч байна. Энэ байдал нь эргээд байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж байгаа. Тиймээс
1. Хуулийн дагуу ажиллах
2. Байгалийн унаган төрхөөр нь хадгалах
зэрэг асуудлыг дүүргийн удирдлагууд хөндсөн. 

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ "Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж газар аваад, амины орон сууц, хаус барьж борлуулдаг. Байгаль орчинг мөнгө болгож хардаг, үүгээрээ дамжуулж нэгнийхээ нүдийг хуурсан ажил хийдгээ болих хэрэгтэй. Бид ирээдүй хойч үедээ байгалиа унаган төрхөөр нь хадгалж, уул ус, голоо бүтнээр нь үлдээх шаардлагатай учраас өнөөдрийн ажлыг санаачлан хийж байгаа Үүнд иргэд, аж ахуй нэгж, төрийн албан хаагч нар дэмжинэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Өнөөдрийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газарт 221 байршилд газар олгосон. Дүүргийн удирдлагуудын зүгээс Богд-Уул орчимд зориулалтын бус ашиглалт, татвар төлөлт зэрэг асуудлууд ихтэй, дахин уг хэсэгт газар олголт өгөх шаардлагагүй гэж үзэж байгаа учраас холбогдох хүсэлт, бичгийг дээд шатны байгууллагуудад хүргүүлнэ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 27 минутын өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 43 минутын өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 12 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 18 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 20 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 22 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 22 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22