Монгол Улсад эмэгтэйчүүд амжилттай бизнес эрхлэх боломжтой юу?


Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй нийт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 60 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн эмэгтэй бизнес эрхлэгчдийн тоо, тэр дундаа удирдах албан тушаалд ажиллах эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэх болсон. Үүнийг дагаад эмэгтэй бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэх, тогтворжуулахад чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хүртээмжтэй болгох тал дээр анхаарах шаардлага үүсээд байна.

Монгол Улсад эмэгтэйчүүд бизнес эрхлэх таатай орчин бүрдсэн үү?
1. Дэлхий дахинд “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд” гэх нэр томьёог хуулиар баталснаар үндэсний стратегидаа оруулж, бодлогын түвшинд мөрдлөг болгон дэмжлэг үзүүлж буй нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа амжилттай явуулах цогц орчинг бүрдүүлж өгч байна. Харин манай орны хувьд хараахан эмэгтэй бизнес эрхлэгч гэж хэн бэ гэдгийг хуулиар тодорхойлж, тусгаагүй боловч энэ чиглэлд төр, олон улсын байгууллагын хамтарсан төсөл хэрэгжих шатандаа явж байна. Тун удахгүй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд амжилттай бизнес эрхлэхэд томоохон дэмжлэг болох эрх зүйн өөрчлөлт бий болох юм.
2. “Өнөөдөр Монголд хамгийн сайн, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрүүдийг эмэгтэйчүүд удирдаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах, ажилтнуудаа тогтвортой ажиллуулах зэрэг нийгмийн шинжтэй аливаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж буй жишээг авч үзэхэд ард нь эмэгтэй захирал л байдаг” хэмээн Голомт банкны ТУЗ-ийн гишүүн, МҮХАҮТ-ийн дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Л.Болормаа саяхны нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Энэ нь эмэгтэй удирдагчдыг бэлтгэх, тэдний бизнесийн чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх цаг хэдийнээ ирснийг харуулж байна.
3. Мөн аливаа бизнесийг урт хугацаанд, амжилттай явуулах үндэс суурь нь санхүүгийн орчинг зөв бүрдүүлэх явдал юм. Иймд өнөөгийн нөхцөл байдалд төрийн зүгээс үзүүлж буй дэмжлэгүүдээс гадна хувийн хэвшлийнхэн хамтран эмэгтэй бизнес эрхлэгчдээ дэмжих нь хамгийн оновчтой бөгөөд үр дүнтэй арга зам болоод байна.
Эдгээрээс үзэхэд Монгол Улсад бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, тэр дундаа удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч тэдний ур чадварыг хөгжүүлэх, үйл ажиллагааг дэмжих, санхүүгийн туслалцаа үзүүлэх шаардлага бидэнд тулгараад байгаа юм.
Голомт банк дээрх асуудалд анхаарлаа хандуулж “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр-2021”-ийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд эмэгтэйчүүдийн удирдах чадварыг хөгжүүлэх сургалтуудыг цувралаар зохион байгуулснаас гадна зөвхөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл” шинэ бүтээгдэхүүнийг харилцагчдадаа олгож эхлээд байна. Тус зээл нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, ашиг орлогыг нэмэгдүүлэх, цаашлаад бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн бүх төрлийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой зээлийн шинэ бүтээгдэхүүн юм. “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.89.34.239
2024/02/20
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST .LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00
Хариулах
Шинэ мэдээ
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 23 минутын өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 39 минутын өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 12 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 18 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 20 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 22 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 22 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22