Голомт банк Блокчэйний үйлчилгээ үзүүлэгч “Корекс” ХХК-тай хамтран ажиллана


Дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк технологийн давуу талд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг банкны секторт түүчээлэн нэвтрүүлсээр ирсэн билээ. Энэ удаа бид блокчэйн технологи, сүлжээнд суурилан банкны бүтээгдэхүүн үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй, олон талын оролцоо, хэрэглээг хангасан байдлаар хүргэх боломжийг тодорхойлохын тулд блокчэйний үйлчилгээ үзүүлэгч “Корекс” ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд талууд блокчэйн технологи, сүлжээнд суурилсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, блокчэйн сүлжээ байрлах дэд бүтцийн мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хамтран судалгаа шинжилгээ хийж, харилцан туршлага солилцохоор зорьж байна.
Блокчэйн сүлжээ нь бүх төрлийн өгөгдлийг хамгийн аюулгүй, найдвартай, ил тод хадгалдаг тархмал (decentralized) бүртгэлийн сан бөгөөд дижитал шилжилтийн бусад гол технологи болох их өгөгдөл, зүйлсийн интернэт, хиймэл оюун ухааны адилаар өмнө нь байгаагүй цоо шинэ боломж, бодит үр ашгийг бүхий л салбарт авчирч, олон улсад хэрэглээ нь эрчимтэй нэмэгдэж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 5 цагийн өмнө
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 8 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 8 цагийн өмнө
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 20 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа Өчигдөр
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа Өчигдөр
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ Өчигдөр
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ Өчигдөр
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ Өчигдөр
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2026/07/24
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 2026/07/24
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 2026/07/24
Ихэнх нутгаар хална 2026/07/24
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22