​Ховор амьтны жагсаалтад багтсан хуланг агнасан хэрэг Дорноговь аймагт гарчээ


Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт 30 настай иргэн агнахыг хориглосон хулангийн мах хадгалж байсан үйлдлийг илрүүлж, тус аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хулан адуу нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Ховор амьтны жагсаалтад багтсан амьтан юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаар мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг Цагдаагийн ерөнхий газраас уриаллаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 50 минутын өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 1 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 1 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 14 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 17 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 18 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 18 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 19 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 20 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 20 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 20 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 21 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 21 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ Өчигдөр
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна Өчигдөр
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ Өчигдөр
Засгийн газар ээлжит бусаар хуралдана Өчигдөр
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн бороо орно Өчигдөр
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр