Төсвийг мөшгөе: Х.Баттулгын ойрын хүн Ц.Ууганбаяр Хөгжлийн банкнаас 117,9 тэрбум төгрөг зээлээд мурьжээ

Өнөрцэцэг
2022/01/21

Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон. Тодруулбал тус банкнаас 26 компанийн авсан  841 тэрбум төгрөг эргэн төлөгдөх нь тодорхой нөхцөл байдалтай байна. Зээл аваад төлөхгүй луу унжиж буй найдваргүй  зээлдэгч нарын ард хэн байгааг Зариг мөшгөлөө. Эрх мэдэл албан тушаалаа ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулж буй компанийг, зээл авахад нөлөөлсөн байх магадлалтай улс төрч нартай нь хамт цувралаар нийтэлнэ. 


Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх асан Ц.Ууганбаяр Хөгжлийн банкинд  117.9 тэрбумын өртэй байна  

Баримт нэг: Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч :   Ерөнхийлөгчийн гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаяр нь өмнө нь мөн Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан түүхтэй. Энэ нь түүнийг ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамараал бүхий этгээд болохыг харуулж байна.


“Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр  "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК хамтран 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 142.4 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд 59.4 тэрбумыг л барагдуулжээ. Одоогийн байдлаар хуримтлагдсан өрийн хэмжээ 117.9 тэрбум бөгөөд 56 сарын хугацаа хэтрэлттэй явж байгаа юм.

 

Ц.УУГАНБАЯР Х.БАТТУЛГАТАЙ ХЭРХЭН ХОЛБОГДДОГ ВЭ?  

Ц.Ууганбаяр нь  33 настай  19 настайгаасаа Х.Баттулгатай ойр харилцаатай байжээ. Тэрээр 14 жилийн хугацаанд Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан нь баримтуудаар нотлогддог. 

Улмаар Х.Баттулга 2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үед Ц.Ууганбаяр нь орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байв.
Х.Баттулга 2017 – 2021 Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед мөн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байв.

Мөн Төмөр замын гэх тодотголтой хэргээр  Монголд ирж чадахгүй зугтаж байсан  Х.Баттулгын “дөрвөн залуу”-гийн нэгээр Ц.Ууганбаярыг хэвлэлүүд нэрлэж байв.

Улс төрд нөлөө бүхий этгээдүүд ийнхүү бизнесийнхэний, иргэдийн боломжийг хулгайлж бага хүүтэй, урт хугацаатай мөнгийг зээлдэг. Зээлсэн мөнгөө өгөхгүй луйвар хийж буй баримтыг бид цувралаар нийтэлнэ. Дараагийн дугаарт УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн төрсөн хүүхдүүд, төрсөн дүү, эгч, Хөгжлийн банкийг хэрхэн цөлмөснийг баримтаар хүргэнэ. 

Н.Өнөрцэцэг



5
angry
2
care
1
haha
3
liked
1
love
4
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 14 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 14 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 15 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 15 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 16 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 16 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03