ТӨСВИЙГ МӨШГӨЕ: Д.Эрдэнэбилэг Хөгжлийн банкнаас 506 тэрбумыг зээлээд өгөлгүй, чанаргүй зээлдэгч болжээ

Өнөрцэцэг
2022/01/29

Хөгжлийн банкнаас шүүхэд өгөөд буй 26 компаниас хамгийн өндөр дүнтэй буюу 212 тэрбум төгрөгийн өртэй “Кью Эс Си” компанийн ард Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг холбогдож байна.

“Кью Эс Си” компани нь “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Хөгжлийн банкнаас 203 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Монгол Улсын Хөгжлийн банк шүүхэд хандсаны дагуу энэ сарын 14-ний өдөр Дээд шүүхийн шийдвэр гарч “Кью Эс Си” компанийг 192.57 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд олгуулахаар болоод буй.   

“Кью Эс Си” ба Д.Эрдэнэбилэг

“Кью Эс Си” компанийн гүйцэтгэх захирал Энхбаярын Шижир. Түүний ард Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, төрийн өмчийн хэд хэдэн компанийг өөрийн болгосон Должингийн Эрдэнэбилэг бий.

Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж, концессийн жагсаалтыг шинэчлэх үеэр Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийг концессийн гэрээгээр “Кью Эс Си” ХХК-д шилжүүлжээ. “Кью Эс Си” 30 жил төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшээд, улсад хохиролгүйгээр буцааж өгөх гэрээ байгуулж, төмөрлөгийн үйлдвэрт 700 сая төгрөгийн хөрөнгө оруулж төмрийн хүдэр баяжуулах болон ангижруулсан төмрийн үйлдвэр барих, төмөр зам тавих, техник технологийг нь шинэчлэхээр гэрээлсэн байна. Гэвч гэрээгээ зөрчсөн тул хуулийн байгууллагаас Д.Эрдэнэбилэгийг яллагдагчаар татаж байсан юм. Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хөрөнгө оруулагч “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Эрдэнэбилэгийн хүн болох “Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Энхбаярын Шижир өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Э.Шижир нь Эрдэнэтийн 49 хувийн хэргийг зохион байгуулж, гардан үйлдсэн гэх “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хүмүүсийн тоонд зүй ёсоор багтдаг бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл мөнгө угаах гэмт хэрэгт буруутгаад байсан юм.

Д.Эрдэнэбилэг Хөгжлийн банкнаас нийтдээ 506 тэрбумыг мурьжээ

Дашрамд дурдахад, Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүс 2010-2012 онд С.Батболдын Засгийн газрын үед төрийн өмчийг хувьчлахгүйгээр өөрчлөн байгуулах ЗГ-ын тогтоол гарахад нөлөөлж, Хөтөлийн цемент шохой компанийн үйл ажиллагааг өргөтгөх менежментийн хувьчлал нэрээр Хөгжлийн банкнаас 61 265 000 ам долларын зээл авч байжээ. Өөрөөр хэлбэл төрийн өмчийг төрийн мөнгөөр хувьдаа авсан гэсэн үг. Хөтөлийн цементийн үйлдвэр Хөгжлийн банкинд 294 тэрбум төгрөгийн өртэй 10 жил луу унжиж өнөөдрийг хүрчээ. Ардаа Д.Эрдэнэбилэг гэх эзэнтэй “Кью Эс Си” ХХК, Хөтөлийн цементийн үйлдвэр Хөгжлийн банкнаас нийтдээ  506 тэрбумыг авчихсан гэсэн үг. 

“Төрийн мөнгө уйлдаггүй”-г Сахал Д.Эрдэнэбилэгийн хийсэн дээрх үйлдлүүдээс тодорхой харж болохоор байна. Зах зухаас нь дурдахад ийм байна, цаашилбал Монголын төр, ард түмний өмнө хичнээн мөнгө уйлуулсныг мэдэхгүй.

Үргэлжлэл бий...



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2 цагийн өмнө
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 5 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 5 цагийн өмнө
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 6 цагийн өмнө
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 23 цагийн өмнө
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 23 цагийн өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ Өчигдөр
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо Өчигдөр
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна Өчигдөр
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр