2018 онд байгуулагдсан Chakaland хамтлагийг "Монгол цуйван хэр вэ" гэдэг дуугаар нь андахгүй. Хамтлаг гурван гишүүнтэй бөгөөд хоёр Япон, нэг Монгол гишүүнтэй . Хамтлагийн Япон гишүүд анх удаа Монголд ирсэн. Тэд Монгол улсын талаар бага сургуульдаа сонсож байсан бөгөөд Монголыг хөдөө талд гэр барьж амьдардаг нүүдэлчин хүмүүс хэмээн төсөөлдөг байжээ. Монголоор дуулах нь тэдэнд хэцүү байсан ч Монгол хэл шинэлэг санагдсан хэмээн ярьж байлаа.
Тэдний монголд ирсэн зорилго хөгжмийн фестивальд оролцох, мөн дуучин Г.Энэрэлтэй хамтарч уран бүтээл хийх зорилготой талаараа хуваалцлаа. Тэд Монголд нэг сарын хугацаатай иржээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна