ТАНИЛЦ: 230 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД нийт 9353 автомашинтай

Л.Бямбажав
2022/04/12

УИХ, Засгийн газрын түвшинд хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлэх уриалга гаргаж, төрийн байгууллагууд зайлшгүй шаардлагаар орон нутагт томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд том оврын автотээврийн хэрэгслийг Улаанбаатар хотын дотор хэрэглэхийг хориглох, 2022 оны төсөвтөө дахин таналт хийх, шинээр автомашин, тавилга зэргийг худалдан авахгүй байх шийдвэрийг гаргасан. 

Төрийн байгууллагууд том оврын, тансаг автомашинаас татгалзснаар зөвхөн шатахуунаас 1.4 тэрбум төгрөг хэмнэгдэх юм. 

Бид төрийн өмчит газрууд, Засгийн газар,  яам, агентлагийн автомашины тоог тус бүрээр нь цувралаар хүргэх болно. 

Эхний удаад Төрийн 100 хувийн оролцоотой 110 төрийн өмчит компанийн  автомашины тоон баримтыг дэлгэж байна. 

Төрийн өмчит 110 компанид нийтдээ 48 мянга 224 мянган хүн ажиллаж, нийт 9353 автомашинтай. Үүнээс 1632  суудлын автомашин, 428  жип машин унаж байна. 

Хамгийн их автомашинтай нь "Эрдэнэт үйлдвэр"  ТӨҮГ 570  автомашинтайгаас 256 нь суудлын, 118 нь жип машин.

"Монголросцветмет" ТӨҮГ 139 автомашинтайгаас 42 нь суудлын, 17 жип машинтай.

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК 160 авмашинтайгаас 85 нь суудлын, тав нь жип машин. 

Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК 137 автомашинтайгаас 108 нь суудлын, 35 нь жип машин. 

"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК 124 автомашинтайгаас 65 нь суудлын, 18 нь жип машин. 

"Төрийн банк" 142 автомашинтайгаас бүгд суудлын автомашин байна. 

Түүнчлэн 18 АЗЗА ТӨХК тус бүр дунджаар 30 автомашинтайгаас гурав нь жип машин байна. 

Мөн  "МИАТ" ТӨХК 811 ажилчинтай, 40 автомашины 29 нь суудлын, гурван жип машинтай. 

Төрийн өмчит компанийн дийлэнх нь үр ашиггүй, данхагар бүтцээр ажиллаж ирснийг олон жил шүүмжилж ирсэн ч цөөлж чадаагүй өнөөг хүрсэн. Нөгөөтэйгүүр сонгуульд ялсан нам намынхаа нөхдийг шагнал болгож төрийн өмчит газруудад даргаар томилдог нь нууц биш. Төрийн компаниудын ард хамгийн их хулгай явагдаж, удирдлагын бүтэц нь сонгуулийн циклээр солигддог. 

"Төр хамгийн муу менежер" гэдгийг Хөгжлийн банкны чанаргүй зээлээс харж болно. Тус банкнаас зээл авсан төрийн өмчит компаниудын нийт чанаргүй зээл 30 гаруй хувийг нь  эзэлж буй. "Монголд нийтдээ 228 мянган компани үйл ажиллагаа явуулж байгаагаас хамгийн их орлоготой 110 төрийн өмчит компанийг аваад үзвэл нийт ААН-ийн 0.05 хувийг эзэлж байгаа атал НДС-гийн орлогын 30 гаруй хувийг дангаараа эзэлж байгааг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ярьсан нь анхаарал татаж байгаа юм. 

Цаашид төрийн өмчит компаниудыг дөрвөн бүлэгт хувааж бүтцийн өөрчлөлт хийхээр зорьж буй. 

Нэгд, хэвийн буюу цаашид үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломжтой компаниуд.

Хоёрт, эрсдэлтэй буюу цаашид нэн яаралтай бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай компаниуд / 15 компани/. 

Гуравт, анхаарал татсан, алдагдал нь нэмэгдэх магадлалтай компаниуд

Дөрөвт,  асуудалд орсон буюу өр төлбөр, алдагдал ихтэй компаниуд гэж ангилах замаар бүтцийн өөрчлөлт хийнэ. 

2019 оны эцсийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит 339 компанийн нийт баланс 37 их наяд төгрөгт хүрч, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажилласан гэж гарчээ. Гэхдээ нийт ашгийн 1.1 их наяд төгрөг "Эрдэнэт" үйлдвэрээс, 440 тэрбум гаруй төгрөг нь Эрдэнэс-Тавантолгойгоос олсон ашгаас бүрджээ. Бусад төрийн өмчит компани  230 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан талаар Сангийн сайд мэдээлж байв.  Тиймээс үр ашиггүй, алдагдал өндөртэй, давхардсан үйл ажиллагаатай компаниудад арга хэмжээ авч, өмчлөлийн хувьд гурван чиглэлд хувааж бүтцийн өөрчлөлтийг ойрын хугацаанд хийхээр болжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 1 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 4 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 5 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 6 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 7 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 7 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 19 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ Өчигдөр
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь Өчигдөр