“Улаанбаатар смарт карт” ХХК-аас зөрчил илрээгүй

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг Даргын захирамжийн дагуу Нийтийн тээврийн үйл ажиллагааг сайжруулах, зөвлөмж боловсруулах зорилгоор Ажлын хэсэг гарч, холбогдох байгууллагуудад шалгалт хийсэнтэй холбогдуулан “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ны тухай ташаа мэдээллүүд цахим сайтууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарснаас үүдэн “Улаанбаатар Смарт Карт” ХХК-аас албан ёсоор тодруулга өгч байна.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн А/836 дугаар захирамжаар байгуулагдсан 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 26-ны өдрийг дуусталх хугацаанд “Улаанбаатар Смарт Карт” ХХК дээр ирж ажилласан ба тус хугацаанд компанийн санхүү болон үйл ажиллагаатай холбоотой бүхий л баримт материалыг гаргуулан авсан. Манай компанийн хувьд шалгалтын ажлын хэсэгт шаардлагатай баримт материалыг тухай бүр гарган өгч ажилласан ба шалгалтын дүгнэлтийг авахаар ажлын хэсгийг ахалж ажилласан НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулгад албан бичгээр хандсан боловч одоог хүртэл тодорхой хариу өгөөгүй байна. Түүнчлэн энэхүү ажлын хэсэг нь шалгалтын үр дүнгийнхээ талаар Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хуралд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр танилцуулсан байдаг. Энэ нь шалгалтын дүнгээр манай компанид ямар нэгэн зөрчил илрээгүйг харуулж байгаа юм.

Гэтэл НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөхдөө энэхүү бодит нөхцөл байдлыг гуйвуулж, буруу ташаа мэдээлэл өгсөн байх тул “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн зүгээс энэхүү албан ёсны мэдээлэл, тодруулгыг хүргэж байна.

Х.Гантулга: “Гэрээ байгуулснаас хойш 4.8 жилийн хугацаанд тухайн систем бүрэн нэвтрээд дуусах учиртай юм. Гэтэл тухайн гэрээ одоог хүртэл бүрэн хэрэгжиж дуусаагүй. Компаниас хийх ёстой хөрөнгө оруулалтын ажлуудыг бүрэн хийгээгүй, мэдээлэл технологийн системийг дуусгаж, захиалагч талд хүлээлгэж өгөөгүй.”

 “4,8 жил нь гэрээний дуусах хугацаа биш бөгөөд хөрөнгө оруулалт нөхөгдөх хугацаа юм.

Гэрээний дагуу  хөрөнгө оруулалт болон систем хөгжүүлэлтийн ажлууд хийгдсэн.”

Гэрээний хэрэгжилтийг хангах, үйлчилгээг нэвтрүүлэхтэй холбоотой систем, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг “Улаанбаатар Смарт Карт” ХХК тал 100% хариуцсан бөгөөд 13 сая америк долларын хөрөнгө оруулалтыг хийсэн.

 Нийслэл хоттой байгуулсан гэрээнд заасан 4.8 жил гэдэг бол хөрөнгө оруулалт нөхөгдөх хугацаа юм. Хэрэв дээрх хугацаанд нөхөж чадаагүй тохиолдолд гэрээний хугацааг сунгаад явах зохицуулалттай. Анхны мастер гэрээний төсвийг хийх үеийн, Нийтийн Тээврийн газраас гаргаж өгсөн тоон мэдээллүүд нь хэт өндөр буюу нийтийн тээврээр зорчдог иргэдийн зорчилтын мэдээлэл үндэслэлгүй байсан. Ингэснээр төсөл бодитоор хэрэгжсэн үеэс эхлэн асуудал дагуулж эхэлсэн.

 Өөрөөр хэлбэл жилд зөвхөн шугамын орлогоосоо 131 тэрбум төгрөгийн орлого олно хэмээн мэдээлэл гаргаж өгсөн ба үүн дээр үндэслэн хөрөнгө оруулалтыг 4.8 жилийн дотор нөхнө хэмээн тооцсон байдаг. Гэтэл бодит байдалд энэхүү тооцооллын 50 хувьд ч хүрэхээргүй шугамын орлого төвлөрч байсан нь гэрээнд заасан хугацаанд буюу 4.8 жилд хөрөнгө оруулалтыг нөхөх боломжгүй нөхцөл байдлыг бий болгож байна. Тиймээс хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа хойшилсоор байна.

 Мөн 2020, 2021 онуудад Ковид-19-ийн нөхцөл байдлаас үүдэн хөл хорио болон хязгаарлалтуудыг хийсэнтэй холбоотой компанийн орлого буурсан нь бас нэгэн хүчин зүйл байлаа. Гэсэн хэдий ч дээрх хугацаанд системийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангаж ажилласан. Нийслэл хоттой байгуулсан хамтран ажиллах гэрээ нь нэг удаагийн систем хөгжүүлж хүлээлгэн өгөх гэрээ биш, төслийг хэрэгжүүлэх, түүний өдөр тутмын хэвийн ажиллагааг хангахтай холбоотой урт хугацааны хамтын ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн бодлогоо дагаад нэмэлт хөгжүүлэлт, сайжруулалтыг хийх шаардлагатай байдаг.

Х.Гантулга: “GPS төхөөрөмж ашиглан Улаанбаатар хотын нийтийн тээврийн өгөгдлийг бий болгон, системийг хөгжүүлж, ойлгомжтой, хүртээмжтэй, түргэн шуурхай болгох, орлогоороо зарлагаа санхүүжүүлэхийн тулд энэ гэрээг байгуулсан. Ийм боловч өнөөдрийн байдлаар гэрээ дуусаагүй байна. Мөн зарим системийг хөгжүүлсэн боловч захиалагч байгууллагын шаардлагад нийцээгүй ажлууд байна”

 “Нийтийн тээврийн газрын хэрэглэгчийн шаардлага тодорхойлох бичиг баримтын дагуу 41 төрлийн ажлууд хийгдэж дууссан.”

 Нийслэлийн Нийтийн тээврийн газартай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд Нийтийн тээврийн газрын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Системийн програм хангамжид тавигдах хэрэглэгчийн шаардлага хүргүүлэх тухай” албан тоотын хавсралт “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн програм хангамжийн хэрэглэгчийн шаардлага тодорхойлох бичиг баримт”-ын дагуу 41 төрлийн ажлууд хийгдэж дууссан. Дээрх хөгжүүлэлтийн ажлууд хийгдснээр НИТХ-ын холбогдох журмын хэрэгжилтийг хангаж, өдөр тутмын төлбөр тооцоо, орлогын хуваарилалтыг хийж байна.

Автобусны баазын системийг нийтийн тээврийн удирдлагын програм хангамжийн хүрээнд хамтад нь хийж гүйцэтгэсэн. Учир нь анх сонгон шалгаруулалтад тусгагдсан шийдэл нь технологийн хувьд хоцрогдсон, илүү боловсронгуй шийдэл нэвтрүүлэх боломжтой байсан тул тухайн үед нийтийн тээврийн газартай тохиролцож, тус газраас гаргаж өгсөн хэрэглэгчийн шаардлагын дагуу хийж хэрэгжүүлсэн байдаг. Ингэснээр тээврийн хэрэгслээс үйлчилгээ, төлбөр тооцооны мэдээллийг 15 секунд тутамд цуглуулах болон төв системтэй байнгын онлайн горимд ажиллах боломж бүрдэхээс гадна автобус компаниуд онлайнаар системд нэвтэрч бодит цагаар мэдээлэл авах, төлөвлөлт оруулах, үйлчилгээнийхээ нөхцөл байдлыг хянах боломж бүрдсэн.

“Картын үйлдвэр байгуулах нь зардал өндөртэй учир Нийслэл хотын төлөөлөл оролцсон ТУЗ-ийн хурлаар хийхгүй байхаар шийдвэрлэсэн”

 Хэрэглэгчийн тоо хязгаарлагдмал, зах зээлийн хэмжээ бага учраас картын борлуулалтын орлого нь зарлагаасаа бага байх боломжгүй юм. Харин олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллагаар үйлдвэрлүүлэх нь олон төрлийн стандартыг хангах болон аюулгүй байдлын баталгаа болно гэж үзсэн. Дээрх асуудалтай холбоотойгоор Нийслэл хотын төлөөлөл оролцсон ТУЗ-ийн хурлаар хийхгүй байхаар шийдвэрлэсэн байдаг.  “Төлөөлөн удирдах зөвлөл”-ийн хурал 100 хувийн ирцтэй болсон бөгөөд уг хуралд Нийслэлийн төлөөлөл болох Тээврийн газрын дарга, Өмчийн харилцааны газрын төлөөлөгч оролцсон ба тус бүр өөр өөрсдийн саналыг илэрхийлж санал өгсөн байдаг.

 Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээний цахим төлбөрийн карт 2,802,028 ширхэг борлуулагдсан байгааг харахад энэхүү картын үйлдвэрийг Монгол улсад байгуулснаар уг үйлдвэр нь зардлаа нөхөх ямар ч боломжгүй болохыг харуулж байна.

Нийслэл хоттой байгуулсан гэрээний хүрээнд анх 1,000 автобусанд иж бүрэн төхөөрөмж суурилуулахаар төлөвлөж байсан бол бодит байдал дээр 1,324 багц төхөөрөмж суурилуулах шаардлагатай болсон.

Үүний дагуу автобусны тоног төхөөрөмжид нэмэлт хөрөнгө оруулалт зайлшгүй хийх шаардлага үүссэн. Тиймээс автобусны буудлын мэдээллийн самбарын хувьд хийх боломжгүй болсон. Гэсэн хэдий ч компанийн зүгээс өөрийн хөрөнгөөр нийтийн тээврийн мэдээллийн UB Smart Bus апликейшнийг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн.

 Х.Гантулга: “2015 онд 21 тэрбумын орлого, зарлагын санхүүжилт өгч байсан. Гэтэл өнгөрсөн оны дүнгээр 105 тэрбумыг өгсөн. Орлогоо төвлөрүүлж чадахгүй байгаа учир орлого, зарлагын санхүүжилт өссөн.”

 Төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2014 онд салбарын шугамын орлого 42,7 тэрбум төгрөг байсан. Картын 100%-ийн хэрэглээнд шилжсэн үе буюу 2017 онд 50 тэрбум төгрөгт хүрч байсан нь иргэд картыг ашиглан нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж бүрэн байгааг харуулж байсан.

Төсөл хэрэгжиж эхлэх хугацаанаас өмнөх үеийн шугамын орлогоос 2021 оны шугамын орлого 37%-иар  буюу 15,8 тэрбум төгрөгөөр буурсан бол зардлын санхүүжилт 15,8 тэрбум төгрөг байх ёстой. Өөрөөр хэлбэл шугамын орлогоороо зардлын санхүүжилтийг нөхөх ёстой гэсэн байр суурийг хотоос илэрхийлж байгаа тул зардлын санхүүжилт нь яагаад шугамын орлогын алдагдлаас 90,8 тэрбум төгрөгөөр даваад байна гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

Төсөл 2015 оны 7 дугаар сард хэрэгжиж эхэлсэн орлого, зардлын зөрүү санхүүжилтийг энэ хугацаанаас хойш олгож эхэлсэн. Тэгвэл 2016-аас 2018 оны хооронд жилд дунджаар 55.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Нийслэлээс автобус компаниудад олгосон. 2019 онд 77.8 тэрбум болж өссөн ба шалтгаан нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн НИТХ-ын хурлын шийдвэрээр машин цагийн зардлыг 32,933-аас төгрөгөөс 37,789 төгрөг болгож нэмэгдүүлсэн, мөн ажлын гүйцэтгэл тооцох журам бүрэн хэрэгжээгүй, бэлэн мөнгө авах зөрчилд тавих хяналт хангалтгүй байсантай холбоотой.

Харин 2020, 2021 оны хувьд Ковид-19 цар тахлын хөл хорионы үеэр иргэдийн зорчилт хязгаарлагдаж шугамын орлого огцом буурсан ч нийтийн тээвэр тасралтгүй ажиллаж байсантай холбоотой зардлын санхүүжилт өмнөх онуудаас их олгогдсон. Уг орлого, зардлын зөрүү санхүүжилт нь “Улаанбаатар Смарт Карт” компанитай хамааралгүйгээр Нийслэлээс автобус компаниудад олгогддог санхүүжилт юм.

 Х.Гантулга: “Систем хөгжүүлэлтийг БНСУ-д хийж байна. Систем хөгжүүлэх талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас шаардлага тавихаар “Бид Солонгос тал руу мэдэгдэж зөвшөөрөл авч, хэрэгжүүлнэ” гэсэн хариу өгдөг.”

 Үйл ажиллагаа эхэлснээс хойш Нийтийн тээврийн газраас гаргасан хэрэглэгчийн шаардлагын дагуу нийтийн тээврийн үйлчилгээ, бодлоготой холбоотой хөгжүүлэлтийн ажлуудыг хийж байна. Ингэхдээ гадаадаас ямарваа нэгэн зөвшөөрөл авдаггүй. Бүх сервер, систем Монголд байршиж байна.

 Х.Гантулга: “Нийслэлийн Нийтийн тээврийн газар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн системийг бүрэн ашиглаж, бодлого боловсруулах үйл ажиллагаанд дата мэдээллийг ашиглаж чадахгүй байгаа. Үндсэндээ захиалагч байгууллагын шаардлагад тус компанийн үйл ажиллагаа нийцэхгүй байгаа”

 “2017 онд хөндлөнгийн аудитаар нарийвчлан шалгуулж, системийг туршсан бөгөөд гэрээний хүрээнд хийгдсэн ажлуудыг “Хангалттай сайн” гэж үнэлгээ өгсөн”

 Нийтийн Тээврийн Газрын хүсэлтийн дагуу манай компанийн хэрэгжүүлж буй “Удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем, програм хангамж,”-д хөндлөнгийн аудит хийх мэргэжлийн байгууллагыг Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газраас шалгаруулсан. Үүний дагуу 2017 оны 6 сарын 6-ны өдрөөс 8 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Нийтийн Тээврийн Газрын санал болгосны хүрээнд “Удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем, програм хангамж”-д чанарын үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдал болон нийцлийн үнэлгээ хийх чиглэлээр аудитын үйл ажиллагаа явуулсан.

 “Мэдээллийн системийн үнэлгээ” болон “Мэдээллийн системийн эрсдэлийн үнэлгээ” хийх ажлын хүрээнд холбогдох ажлуудыг нэг бүрчлэн нарийвчлан шалгаж, туршсан бөгөөд гэрээний хүрээнд хийгдсэн ажлуудыг “Хангалттай сайн” гэж үнэлгээ өгсөн.

 Х.Гантулга: “Карт цэнэглэдэг зориулалтын цэг маш цөөхөн бий. Дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудад цэг нээсэн боловч цаг хугацаандаа ажиллахгүй байна. Карт ашиглалт, цэнэглэлттэй холбоотой асуудлыг ухаалаг цахим төлбөрийн системд нэвтрүүлэх төсөл хэрэгжих ёстой байсан боловч бүрэн хэрэгжээгүй.”

 Нийслэл хоттой байгуулсан гэрээний дагуу анх 500 зогсоол дээр карт цэнэглэх, борлуулах цэг байгуулахаар тусгагдсан байдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар 1469 гэрээт цэг иргэдэд хэвийн үйлчилж байна.

Үүнээс гадна;

-        2017 онд Хаан банктай хамтарсан City pass карт нэвтрүүлсэн

-        2019 онд банкны пос болон дэлгүүрийн посын программтай холболт хийж цэнэглэх боломжуудыг нэмэгдүүлсэн

-        2021 онд гар утасны Хай Пэй апликейшнаар цэнэглэх үйлчилгээг нэвтрүүлсэн 

-        2022 онд Голомт банктай хамтарсан карт тус тус гаргаад байна.

 Мөн 2022 онд Худалдаа Хөгжлийн Банктай хамтарсан карт гаргахаар ажиллаж байна. Цаашид ая тухтай сүлжээ дэлгүүдээр карт борлуулах, цэнэглэх үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа юм. Тун удахгүй GS25 дэлгүүрээр хүссэн үедээ, хүссэн төлбөрийн хэрэгслээрээ цэнэглэх боломж бүрдэж байгааг дуулгахад таатай байна.

 Цаашид “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь хэрэглэгч нартаа зориулсан олон олон боломжуудыг бий болгохоор ажиллаж байна.”

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 1 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 1 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 2 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 2 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 2 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 2 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 4 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 4 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 4 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 4 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 5 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 6 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 6 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 7 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 8 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 8 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 8 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 9 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 9 цагийн өмнө