“Алганд багтсан эх орон”-доо гар хүрэхдээ атгаг эрх ашгаа алдахаас бүү ай!

У.Оргилмаа
2022/05/26

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах процессалбан ёсоор энэ долоо хоногт эхэлж байна. Өнөөдрийн байдлаар ҮНХӨ-ийг Засгийн газар “өнө удаан” оршин тогтнох баталгаа юу, Төрийн тэргүүнээс ч хүчтэй байх эрх мэдлийн “нууц тамга” уу? Аль эсвэл АТГ-ын удирдлагыг атгах,  “давхар дээлтэй” сайдын тоог нэмэх зэрэг алдагдсан эрх мэдлийн төлөөх “зэвсэг” үү гэдэг нүдээр хараад байгаа болохоос алдарт Б.Чимэд агсны тодорхойлж хэлсэн “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” гэдгийг бодож хийх сэтгэл зориг байна уу, үгүй юу гэдэгт эргэлзэж л байна. Энэ өөрчлөлтөөр Ерөнхий сайд эрх мэдлээ алдах бус хувь хувийн ашиг сонирхлын хууль, шийдвэрээ “халаасны гишүүдээрээ” дамжуулан шийдвэр гаргуулах тэр хэврэг парламентаас салах боломжтой гэж үзэх хүмүүс цөөнгүй. Энэ айдсаас салахын тулд УИХ-ын гишүүний тоог нэмэх саналыг дэмжмээр байгаа юм. 

Азаар эрх баригч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан иймэрхүү санал санаачилгаар түрүүлж дуугараад байгаад нь итгэж ядан талархаад байгааг нуух юун. 

МАН-ын генсек Д.Амарбаясгалан 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр “Хоёр нам л энэ жил засгийн эрхээ барьж байх тогтолцоо бий болчихсон. Эрх баригч  намын хувьд үүнийг өөрсдийн боломж болгоод, цаг ямагт ялаад сууж байдаг биш, нийгмийнхээ дуу хоолойг сонсдог болъё, илүү нээлттэй, ил тод улс төрийн үйл ажиллагаа руу оръё гэдэг сонголтыг хийж байна” хэмээн сошиал хуудсаар мэдэгдсэн нь анхаарал татсан. Итгэмээргүй боловч хэрэв хэлсэндээ хүрч чадвал улс төрийн хүрээнд хийх шинэчлэлтнамдаа ч адлагдах эрсдэл хүлээсэн эр зориг мөн л дөө. Мөн тэрбээр “Харин МАН олон намыг оролцуулж, олон ургальч үзлийг уралдуулж, нээлттэй, ил тод улс төрийн үйл ажиллагааг явуулдаг болъё гэдэг зорилго тавьж байна. Үүнд Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хуулийг хэлэлцэх явцад олон нийтийн зүгээс дэмжлэг үзүүлээд явбал Үндсэн хуулийн асуудал хүртэл яригдах  болно” гэсэн юм. 

Түүний энэ үгнээс хойш долоо хоногийн дараа Орос-Украины дайн эхэлж өнөөдрийг хүртэл дэлхий нийтийг түгшээсээр байна. 

Сонгуулийн холимог тогтолцоо, Парламентийн дархлаа, улс төрийн намуудын үүрэг хариуцлага, улстөрчдийн алсын хараа хэчнээн чухал болохыгУкраины үйл явдал тод харуулж байна. Тиймээс улс орны тусгаар тогтнолын баталгаа болсон парламентын тогтолцоогоо бататган бэхжүүлэх, олон намын төлөөлөл орох, сонгогчдын санал гээгдэггүй байх зэрэг энэ өргөн бөгөөд асар том агуулгыг “давхар дээл” мэтхэнээр жижигрүүлж харахгүй байх ёстой ч улс төр дэх зарим хүмүүсээс энэ өчүүхэн атгаг санаа цухалзаад байгаа нь харамсалтай. 

 ҮХНӨ гэдэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахын тулд 19 гишүүний дэмжлэг хэрэгтэй, чуулганаар хэлэлцэхэд 39 гишүүний санал авчихвал огцруулна гэх зэрэг “жижигхээн эрх ашиг”-тай зүйрлэшгүй том хэмжээний ач холбогдолтой. Энд Ерөнхий сайд яавал огцрох, эсвэл эрх мэдлээ хадгалж үлдэх, түүний Засгийн газарт хэн орох, орохгүйн ашиг сонирхлоос илүү цаашид бид Ардчилал гэдэг зүйлийг авч явж чадах уу? Эрх мэдлээ баталгаажуулсан Ерөнхий сайд гэгч тийм л чухал байсан бол Намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Намын генсек Д.Амарбаясгалан нарт яагаад ҮХНӨ тийм чухал байгаа юм бол? Эсвэл гаднаа уриалж дотроо “шууруулж” байна уу гэх хардлага ч төрөөд авлаа. 

 Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяагийн санаачлагаар энэ сарын 16-нд "Сонгуулийн тогтолцоо ба Үндсэн хууль" сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат болон Монгол Улсад бүртгэлтэй 20 гаруй улс төрийн намын удирдлага, төлөөллүүд оролцлоо.Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд “Бүх улс төрийн намууд сонгуулийн тогтолцоог өөрчлөх тал дээр нэг байр суурьтай байна. Олон жил ярилаа. Одоо үйлдэл хийх хэрэгтэй. Хөдөлмөрийн үндсэн намын зүгээс Сонгуулийн тогтолцоо болон холбогдох Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар Улсын Их Хурлын даргад шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг хүлээн авснаа холбогдох Байнгын хорооноос хүлээн авснаа мэдэгдээд байна. Энэ долоо хоногоос процессыг хуулийн дагуу эхлүүлнэ. Гишүүд дэмжихээ илэрхийлсэн. Энэ бол Монголчууд өмнөх 30 жилийн амьдрал, стресс бухимдалтай нийгмийг үр хүүхдэдээ үлдээх үү, эсвэл ирэх 30 жилдээ эрүүл нийгмийг үлдээх үү гэдэг сонголт дээр тулж ирээд байна. Үүнийг шийдэх цаг хугацаа нь яг одоо” хэмээв.

Улсын Их Хурлын дэд дарга  С.Одонтуяа “Өнөөдөр манай улсад тулгамдаад буй улс төр, нийгмийн асуудлууд бүгд сонгуулийн тогтолцоотой холбоотой. Монгол Улс олон улсын нөхцөл байдалтай уялдуулж ардчилалтай, хүчтэй парламенттай болох ёстой. Улс төрийн нам нь төрийнхөө дээр гарчихсан, төртэйгөө холилдсон байдлыг өөрчлөх шаардлагатай. Иймээс өнөөдөр улс төрийн намууд дуу нэгтэйгээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэдэг зүйлийг ярьж байна. Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхийн тулд эхлээд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

Ямартай ч “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” уриатай Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах тухай шаардлагыг УИХ-д хүргүүлсэн нь энэ удаад үр дүнд хүрэх нөхцөл тохироо бүрдсэн гэж үзэж болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл,Монгол Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоо руу шилжүүлэх, парламентын гишүүдийн тоог нэмэх, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн нам байгуулахад 800 хүний гарын үсэг цуглуулдаг байсныг сонгуулийн насны иргэдийн 1 хувь болгосон нь хүний эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзсэнийг хуулийн төсөл боловсруулаад УИХ-д өргөн мэдүүлсэн тохиолдолд нээлттэй хэлэлцэх бүрэн боломжтойг УИХ-ын ТББХ-ны дарга хэлсэн. Энэ бол том ахиц. Нөгөөтэйгүүр эрх баригч намын зүгээс намынхаа 30-р Их хурлын индрээс “поп” сонсогдож байсан үзэл санаа бодит ажил хэрэг болох эсэхийг одоо бид харах нь.  

УИХ хэсэг бүлэг хүмүүсийн нөлөөнд “хайрцаглагдахгүйгээр” шийдвэр гаргадаг байх нь хамгийн том эрх ашиг. Харин хэн нэгний эрх мэдлийн хүрээ хумигдах, намаас “олгодог” албан тушаал хязгаарлагдах, тэр тусмаа шүүх, прокурор, АТГ-ыг хэн томилдог болох зэргийн хувьд төр улсынхаа “тооныг өргөж ханыг дугуйлсны” дараа шийдчихэж болох “гуниглал” гэж бодож байна. 

Товчхондоо энэ удаагийн ҮХНӨ бол “Алганд багтсан эх орон”-оо өөрсдөө чанга атгаж чадах нь чухал, алгын чинээ эрх ашгаа алдахгүйн төлөө гоомой хандах эрхгүй энэ цаг үеийн эрх баригч залууст олдох сүүлчийн боломж юм шүү. “Сүүлчийн” гэдгийн учир нь гар сэтгэл нийлсэн өнөөдрийн эрх баригчид залуу халуун байна, зоригтой байна. Юу нь болж, юу нь болохгүй байгаа дээр санаа зорилго нэгдмэл байна. Өөрчлөх хүсэлтэй байна. Энэ тохироо дандаа бүрддэггүй юм. Өмнөх үеэ шүүмжлэх амархан, өөрсдөө гардан хийх амаргүйг үзэх цаг хугацааны фактор та бүхнээс сорилт авч байна. “Миний өнөөдөр эдлэх эрх мэдэл” гэдгээ хойш тавьж “Миний эх орны хувь заяанд Төрийн эрх мэдлийн хуваарилалт ямар байвал хойшдын ирээдүйд хэрэгтэй вэ” гэдгээ зөв дэнсэлнэ гэж найдъяТа бүхэнд “тэр үед тэгдэг байж дээ” гэж харамсах эрх үгүй билээ.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 2 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 4 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 4 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 4 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 5 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 5 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 6 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 6 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 10 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 11 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 11 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 11 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр