Д.Мөнх-Эрдэнэ: Хотын газрыг зарж, баяжсан Т.Бадамжунай тэргүүтэй мафитай тэмцэнэ

М.Ариунжаргал
2022/06/10

Иргэдийн амрах, ая тухтай орчныг бүрдүүлэх нэрээр хот хувийн өмчит хүч түрэн халдаж байгаа асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Тэгвэл энэ асуудалд Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ тайлбар хийлээ.


Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:

-Өчигдрийн тухайд Богдхан уулын аялал жуулчлалын ганц гарцыг экскаватораар хааж, хөдөлгөөнийг саатуулсан тул маргаан дэгдсэн. Долоо хоногт 5-6 мянган иргэн тус амаар алхах, аялах зорилгоор очдог. Тиймээс иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу экскаваторыг буулгах, тэнд хурсан хогийг ачих ажлыг зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, орц гарцыг хаасан байсныг чөлөөлөхөөр ажиллаж байтал эсэргүүцэлтэй тулгарсан юм. “Энигма” компани болон түүнтэй холбоотой байгууллага, иргэн Богдхан уулын Зайсангийн амны 38.2 га талбайг ашигладаг. Ашиглана гэдэг нь газар эзэмшигчээс зөвшөөрсөн хүрээнд ашиглахыг хэлдэг. Тэнд орон сууц, барилга барьж болохгүй. Зөвхөн судалгаа, шинжилгээний зорилгоор түр отоглох байдлаар хүмүүсийг байршуулах ёстой. Сүүлийн таван жилд гэмт хэрэг зөрчлийн 150 дуудлага ирж байсан. Сүүлийн хоёр жилд нь ковидын улмаас үйл ажиллагаа явуулаагүй гэхээр энэ бол маш өндөр тоо. Тэнд хүмүүс архиддаг, бага насны хүүхдүүдийг цуглуулж буруу зүйл хийдэг газар болсон байсан.

“Энигма” компани Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутагт л гэхэд дөрвөн барилгыг зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн. Энэ байгууллага удаа дараа хууль, тогтоомж зөрчиж сурсан байна, үүндээ амташсан байна. Үүнийгээ улстөрчдөөр яриулж, дарамтлуулж, шүүхэд нөлөөлж, хуулийн дээгүүр “алхаж” сурсан байна. Энэ мэт хууль зөрчдөг газрын мафийн нөхөдтэй нийслэлийн удирдлага хатуу тэмцэнэ. Тэднийг өмгөөлж хамгаалдаг улстөрчидтэй хатуу тэмцэнэ. Нийтийн эрх ашиг, нийслэлчүүдийн эрх ашиг бол хотын удирдлагуудын хувьд нэг номерт байгаа. Энэ газрыг чөлөөлөөд, иргэд, тэр дундаа ахмад настан, хүүхэд багачуудад зориулан амралтын орчин бүрдүүлэх ажлыг энэ жил дуусгана. Энэ мэтчилэн Дархан цаазат газарт хууль зөрчдөг байдлыг нийслэл гаргуулахгүй. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар иргэдийн тав тухтай орчныг бүрдүүлэх, хамгаалах чиг үүрэг орж ирсэн. Энэ чиг  үүргээ хэрэгжүүлж биелүүлнэ. Няцахгүй, ухрахгүй.

2004 оноос Улаанбаатар хотын газрыг зарсан, баяжсан  Т.Бадамжунай тэргүүтэй газрын мафийн хүмүүстэй тэмцэнэ. Тэдний гар хөл болсон төлөөний хүмүүсийг хуулийн байгууллагад шалгуулна. “Энигма”-гийн газрын төлбөр л гэхэд тэрбум гаруй төгрөг байгаа. Тэднийг хамгаалж, өмгөөлдөг улстөрчдөд хэлэхэд “Хот дахин та бүхэнд дээрэлхүүлэхгүй, тууштай тэмцэнэ”. Нийт нийслэлчүүдийн эрх ашгийн төлөөх шаардлагатай бүх арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлнэ. Зайсангийн аманд зөвшөөрөлгүй, хууль бусаар барьж байгуулсан объектуудыг буулгах ажил бол хуулийн дагуу явагдсан ажиллагаа.  Долоо хоног тутамд олон хүн амрахаар тус газрыг зорьдог.  Бага насны хүүхдүүд саваагүйтэж яваад гэмтэж бэртвэл юу болох вэ. Тиймээс хуулийн хүрээнд зөвшөөрөлгүй байгууламжийг буулгасан. Цаашид ч зөвшөөрөлгүй объектыг буулгана. Бид энэ ажлын хүрээнд 4800 гарааш буулган, газрыг нь тохижуулж эхэлсэн. Аж ахуйн нэгж, иргэд бидний бодлогыг дэмжиж, өөрсдөө хашаа, хайсаа буулгаж байгаа. Харин хуулийн дээгүүр давдаг байгууллагуудтай тууштай тэмцэнэ.

Хуулиа мэддэг, нийтийн эрх ашгийг дээдэлдэг байгууллага аж ахуйн нэгжүүд биднийг дэмжиж, сайн дураараа хайс хашаагаа буулгаж байгаа.

-Аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрлийг хаанаас олгосон бэ. Сая буулгасан байгууламжийн дээд талд олон хаус барьсан байгаа. Тэдгээр хаусуудыг барих зөвшөөрлийг хаанаас авсан бэ. Эдгээрт арга хэмжээ авахгүй юм уу?

-Тусгай хамгаалалттай газар нутаг бол Монгол Улсын газрын нэгдмэл сангийн бүрэлдэхүүн хэсэг. Тусгай хамгаалалттай газар нутаг буюу газрын нэгдмэл санд хяналт тавих нь Газрын тухай хуулиар зохицуулагддаг. Газрын тухай хуульд Тусгай хамгаалалтай газар нутгийг судалгаа шинжилгээ хийх зориулалтаар ашиглахыг заасан.  Гэтэл хуульд заагаагүй зориулалтаар барилга бариад, балгас болгочихсон бол хэрхэн зохицуулахыг ч Газрын хуульд заасан. Уг хуулиар зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан бол аймаг, нийслэлийн Засаг дарга албадан чөлөөлөх бүрэн эрхтэй. Энэ бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу ажилласан. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай газар, байгалийн үзэсгэлэнт болон нөөц газруудад үе үеийн Байгаль орчны сайд нар хууль зөрчиж газрын зөвшөөрөл олгосон. Байгалийн цогцолборт газар болох Тэрэлж л гэхэд өнөөдөр байгалийн унаган төрхөө алдаж, битүү жорлон болчихоод байна. Байгалийн унаган төрхийг алдагдахад хүргэсэн газар ашиглагчийг үүргээ биелүүлэхэд нь хяналт тавих ёстой Байгаль орчны сайд нар ажлаа хийгээгүй. Энэ мэт хууль бус үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг хамгаалдаг бүлэглэл бий. Шаардлагатай бол бид энэ талаар мэдээлнэ. Сэтгүүлч та бүхэн ч бидэнтэй нэгдэж ажиллаарай.

Нийслэлийн зүгээс чөлөөтэй байгаа бүх газрыг нийслэлчүүдийнхээ төлөө тохижуулах ажлыг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хүлээсэн. Энэ чиг үүргийнхээ хүрээнд ажиллаж байна. Харин тусгай хамгаалалттай болон Дархан цаазат газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгож, барилга бариулж, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй энэ алдааг яах вэ гэдгийг Байгаль орчны сайд, холбогдох албан тушаалтнууд нь хариулах юм. Яаралтай ажиллах ёстой. Таслан зогсоох үүрэг нь газрын зөвшөөрөл олгосон хүндээ байгаа. Харин  нийслэлийн удирдлагын зүгээс боломжит бүх газруудаа нийтийн эзэмшил болгож тохижуулах ажлыг хийж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголд Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж сайт хаасан болон үүсээд буй асуудлуудад Олон Улсын сэтгүүлчдийн холбоо анхаарч эхэллээ 5 цагийн өмнө
Сумын төвийн сурагчид аймгийн төвийн сурагчдаас нэг жилээр хоцорч байна 7 цагийн өмнө
5 хоногийн цаг агаарын УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 8 цагийн өмнө
Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг баталлаа 8 цагийн өмнө
С.Одонтуяа: Цөөхөн хүн амтай бид цагдан хорионоос татгалзах ёстой, шүүхээс эцэслээгүй байхад 42 сар цагдан хорьсон тохиолдол байна 8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудал олон улсын анхааралд оржээ 8 цагийн өмнө
Цахим шилжилтийг шинэ шатанд гаргах 120 хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн боллоо 9 цагийн өмнө
Гамшигт үзэгдлээс 20 гаруй айлын гэр нурж, найман сум цахилгааны хязгаарлалтад оржээ 9 цагийн өмнө
0-5 насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл их, эдгэрэлт удаан байна 9 цагийн өмнө
Ц.Алтанцэцэг: Хүүгийнхээ төлөө хөөцөлдсөн 20 жилийн минь гомдол дууслаа, одоо эгч нь өөрөө зорилгоо биелүүлж дээлээ оёно 9 цагийн өмнө
Ч.Хүрэлбаатар: Нэр дэвших санаатай хүмүүс айл өрхүүдээр яваад, мөнгө тараагаад эхэлчихсэн байна 9 цагийн өмнө
Автомашин хулгайлдаг 17-19 насны бүлэг этгээдүүдийг саатуулжээ 10 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмжтэй байдал чухал хэрэгцээтэй байна 11 цагийн өмнө
GenZ Loyalty аян дуусахад цөөн хоног үлдлээ 12 цагийн өмнө
Д.Алтантуяа: Охиныг минь дайрч хөнөөчихөөд байхад машин төлж өг, хохирлын мөнгө өгөхгүй гэж сүрдүүлсэн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилыг шалгуулах гомдол гаргалаа 12 цагийн өмнө
Амлалтаа биелүүлдэггүй парламент! 12 цагийн өмнө
Н.Өнөрцэцэг сэтгүүлч найман ишигний хэрэгт нөлөөлсөн гэж үзээд байгааг ойлгохгүй байна 13 цагийн өмнө
“Урт цагаан”-ыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа 13 цагийн өмнө
С.Ганбаатар: Эрх баригчид Н.Өнөрцэцэг сэтгүүлчийг ажлаа хийснийх нь төлөө хууль хяналтын байгууллагаар далайлгаж, айлгаж ичээх асуудал гарсан байна 13 цагийн өмнө
Л.Гантөмөр: Н.Өнөрцэцэгийг хамгаалаарай, та бүхэн сэтгүүлчдээс хэзээ ч өс нэхэж болохгүй 14 цагийн өмнө