Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав ЭЕШ-д 780-аас дээш оноо авсан сурагчдыг 1,0-2,0 сая төгрөгөөр урамшууллаа

Admin
21 цагийн өмнө

Хэнтий аймгийн хэмжээнд ЭЕШ-ын дүнгээрээ 800 оноо авсан 6 сурагч, 780-аас дээш оноо авсан 6 сурагч байна. Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав 800 оноо авсан хүүхэд тус бүрт 2,0 сая төгрөг, 780-аас дээш оноо авсан хүүхэд тус бүрт 1,0 сая төгрөгийг урамшуулал олголоо. Үүнд:
1. Хэрлэн 1 дүгээр сургуулийн 12В ангийн сурагч И.Эрхтөгөлдөр-800 оноо
2. Хэрлэн 1 дүгээр сургуулийн 12В ангийн сурагч Г.Халиун -800 оноо
3. Бэрх сургуулийн 12А ангийн сурагч Б.Удвал -800 оноо
4. Тэмүүжин цогцолбор сургуулийн 12Б ангийн сурагч М.Энхтуул -800 оноо
5. Хэрлэн 1 дүгээр сургуулийн 12В ангийн сурагч Б.Золжаргал -800 оноо
6. Хэрлэн 1 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Э.Мөнхболор-800 оноо
7. Биндэр ЕБС-ийн 12А ангийн сурагч П.Наранмандах -800 оноо
8. Хэрлэн 1 дүгээр сургуулийн 12В ангийн сурагч Б.Хулан -795 оноо
9. Бор-Өндөр цогцолбор сургуулийн 12А ангийн сурагч Б.Батцэцэг-790 оноо
10. Бор-Өндөр цогцолбор сургуулийн 12Б ангийн сурагч А.Дөлгөөн -785 оноо
11. Бор-Өндөр цогцолбор сургуулийн сурагч Ц.Болоржин-793 оноо
12. Өмнөдэлгэр сургуулийн сурагч Б.Өлзийжаргал-780 оноо

Мөн хичээл сургалтандаа сайн хэдий ч сургалтын төлбөрөө бие даан шийдвэрлэх боломжгүй байгаа Бор-Өндөр цогцолбор сургуулийн 12Б ангийн сурагч Баярсайханы Нандинцэцэгт төлбөрийг нь 4 жил олгохоор шийдвэрлэж батламжийг гардуулсан юм.

 
Түүнчлэн бэлтгэсэн шавь нар нь массаараа хамгийн өндөр оноо авсан буюу нийгмийн ухааны чиглэлээр бэлтгэсэн 9 хүүхэд нь 750-аас дээш оноо авсан Бор-Өндөр цогцолбор сургуулийн Нийгмийн ухааны багш Б.Даваасүрэнг 2,0 сая төгрөгөөр шагналаа.

Өмнө нь 1 сурагч нь 800 оноо авсан бол тухайн сургуулийн багшид 1,0 сая төгрөгийн урамшуулал олгодог байсан юм. Харин аймгийн Засаг даргын зүгээс ганцхан хүүхдийн амжилтаар бус массын амжилтаар нь тухайн багшийг урамшуулах тогтолцоог шинээр нэвтрүүлж байна.



0
angry
0
care
0
haha
2
liked
6
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа 3 минутын өмнө
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа 54 минутын өмнө
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 1 цагийн өмнө
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл 3 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ 4 цагийн өмнө
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 5 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 5 цагийн өмнө
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 22 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 22 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 22 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү Өчигдөр
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан Өчигдөр
ЭМГЭНЭЛ Өчигдөр
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна Өчигдөр
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв Өчигдөр
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ Өчигдөр
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ Өчигдөр
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ Өчигдөр
Дуу цахилгаантай бороо орно Өчигдөр
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр