"Харри Поттер"-ийн зохиолч Жоан Роулингийн шинэ кино дэлгэцэнд гарахад хэдхэн хоног үлдээд байгаа ажээ. Гэхдээ энэ удаагийн кинонд ямар ч ид шидтэй холбоотой адал явдал гарахгүй гэнэ.
2013 онд Жоан Роулинг "Хөхөөн дуу" детектив зохиолоо Роберт Гэлбрейт хэмээх уран бүтээлийн нууц нэрээр хэвлүүлсэн нь борлуулалт тааруутай байж. Харин тус зохиолыг "Харри Поттер"-ийн Жоан Роулинг бичсэнийг олон нийт мэдсэний дараагаар ном шууд бестселлер болжээ.
Зохиолын гол дүр нь хувийн мөрдөгч Корморан Страйк бөгөөд тэрбээр загвар өмсөгч Лула Лэндригийн үхлийн шалтгааныг тайлахаар ажиллаж буй талаар өгүүлдэг байна. "Хөхөөн дуу"-г кино болгон найруулахдаа "Страйк" гэсэн нэр өгсөн аж.
"Страйк" уран сайхны кино наймдугаар сарын 27-ноос дэлхийн кино театруудын дэлгэцнээ гарч эхлэх ажээ. Тус киног гурван ангитайгаар хийхээр зэхсэн байна.
М.Болджин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна