УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарт холбогдох анхан шатны шүүх хурал өнөөдөр 11.00 цагт Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч нэхэмжлэгч талаас хүн байхгүй гэсэн шалтгаанаар 14 хоног хойшилсон байна.
Өмнө нь анхан шатны шүүхээс С.Ганбаатарт 1,4 сая төгрөгийн мөнгөн торгууль ногдуулсан. Гэвч С.Ганбаатарын зүгээс давж заалдах шатны шүүхэд хандсан ч давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаасан юм байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс гарсан 1,4 сая торгууль, хандив болох 50 сая воныг улсын орлого болгох шийдвэрүүдийг хүчингүй болгосон гэсэн үг. Тиймээс С.Ганбаатарт холбогдох анхан шатны шүүх хурал одоо болж байгаа юм. Өмнө нь 50 сая вон өгсөн гэх БНСУ-ын иргэн гадаадад байгаа гэсэн шалтгаанаар хойшилж байсан. Гэтэл энэ удаа нөгөө хүн нь огт олдохгүй байна, нотлох баримтууд нь нотлогдохгүй байна гэсэн шалтгаанаар бас л хойшиллоо.
Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс энэ хэрэгт холбоотой нотлох баримтуудыг нотлох 14 хоногийн хугацаатай үүргийг цагдаагийн байгууллагад өглөө. Энэ СЕХ, Монголын цагдаагийн байгууллага ямар ичгэвтэр шийдвэр гаргасан бэ гэдэг нь өнөөдөр харагдаж байна гэж өөрөө мэдэгсэж байлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна