ӨВЛИЙН XII ПАРАЛИМПИЙН НААДАМ ӨНӨӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ


БНСУ-ын Пёнчан хотод өнөөдөр өвлийн XII паралимпийн наадам нээлтээ хийнэ. Пёнчан хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн ажиллагаа Улаанбаатарын цагаар 21.00-с эхэлнэ.

Энэ удаагийн наадам 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд 49 улсын 570 тамирчин уулын цана, гүйлтийн цана, биатлон, хоккей, кёрлинг болон шинээр анх удаа багтсан сноубордын төрлүүдэд өрсөлдөх юм.

Спортын зургаан төрөлд нийт 50 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд медалийн эхний эзэд маргааш /2018.03.10/ гүйлтийн цана болон биатлоны төрлүүдэд тодорно.

Монгол Улсаас пара гүйлтийн цанын тамирчин Батмөнхийн Ганболд оролцоно. Тэрбээр 2017 онд Германы Финстрау хотоо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд есдүгээр байр эзэлж, Пёнчанд өрсөлдөх эрхээ авсан билээ.

Пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд гурван төрөлд уралдах бөгөөд гуравдугаар 12-д 20 км-т, 14-д 10 км-т, 17-ны өдөр 1 км-ийн зайд тус тус хурд, хүчээ сорино.

Олимпийн тамирчдын хотхонд байрлаад байгаа Монгол Улсын багийн төрийн далбаа мандуулах арга хэмжээ өнгөрөгч лхагва гаригт (2018.03.07) болсон бөгөөд багийн ахлагч Монголын пара цанын холбооны ерөнхийлөгч Д.Рэнчинханд, дасгалжуулагч Ж.Дашдондог, цанын тос тосолгооны техникийн дасгалжуулагч Н.Сандагдорж болон эмч Ш.Болормаа нар оролцлоо. Мөн Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд оролцож, наадмын үеэр бүхий л талаар дэмжин туслахаа илэрхийлсэн байна.

Б.Ганболд Олон улсын паралимпийн хорооноос гаргасан сүүлийн чансаагаар (2018.02.26) LW-6 ангилалд 55 тамирчнаас 23 дугаарт байрт жагсчээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 10 минутын өмнө
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын төслийг батлав 16 минутын өмнө
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ 59 минутын өмнө
Ойрын хоногуудад зарим нутгаар цас орж, шуургатай байхыг анхааруулж байна 1 цагийн өмнө
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 16 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 17 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 17 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 17 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 18 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 18 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 19 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 19 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 20 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 20 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 20 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 21 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 21 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 22 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 23 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 23 цагийн өмнө