Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийг гадны банкны барьцаанд тавьж их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэгт олон жил шалгуулж байгаа "Жаст"-ын Ш.Батхүү өдгөө цагдан хорих ангид хоригдож байгаа билээ. Гурван сар хоригдсон түүний хоригдох хугацаа өчигдөр дууссан ч дахин 15 хоногоор сунгажээ.
Шүүх хурлын дараа түүний бие эрс муудаж, эрчимт эмчилгээ хийлгэсэн байна. Тухайлбал, Ш.Батхүүгийн сахарын өвчин хүндэрч энгийн хүнийхээс гурав дахин өндөр түвшинд гарчээ. Түүний сахарыг бууруулахын тулд цагдан хорих ангийн эмнэлгийн зүгэээс инсулин тариаг маш өндөр доозоор өдөрт гурван удаа хийж байгаа гэнэ.
Мөн түүний бөөр, тархины мэдрэлийн судсанд ноцтой өөрчлөлт орсон талаар өмгөөлөгч нь ярьжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна