Бөхийн холбооны маргаантай асуудлаар УИХ-ын гишүүн А.Сүхбат мэдээлэл хийсэн бол үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн А.Сүхбат түүнийг бөхчүүдийг хагалан, бутаргаж байна хэмээсэн. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд үүнд "Бөхчүүд муудалцсан. Наадмаар түр эвлэрээд, буцаад муудна гэх утгатай зүйлс яриад байх юм. Бөхчүүд муудалцсан, талцсан зүйл огт байхгүй. Би гуравдугаар сарын 24-нөөс хойш өнөөдрийг хүртэл 75 бүр 100 хувиар бууж өгч, саналыг нь хүлээж авсаар ирсэн. Аливаа зүйл дүрэм журамтай байх ёстой шүү дээ" гэдэг тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна