АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР БАГА ЗЭРГИЙН ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА ШУУРНА


Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу энэ сард хоёр өдөр амрах тухай шийдвэр гарсан. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрийг амралтын өдөр болгосон билээ. Чингис хааны мэндэлсэн өдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд бүх нийтээр амрах хуультай. Тиймээс арваннэгдүгээр сарын 9-ний Баасан гаригт үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргасан. Ингэснээр нийт дөрвөн өдөр амрах юм. Үргэлжилсэн амралтын өдрүүдэд хөдөө, гадаа зорчих иргэдийн тоо эрс нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан амралтын дөрвөн өдөр цаг агаар ямар байхыг хүргэж байна.

УЛААНБААТАРТ ЦАСГҮЙ, +3 ГРАДУС ХҮРТЭЛ ДУЛААН БАЙНА

Цаг уурч С.Жавзмаагаас ойрын дөрөв хоног цаг агаар ямар байх талаар тодрууллаа.

Арваннэгдүгээр сарын 07-ний өдрийн 20 цагаас, 08-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр: шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 08-нд төвийн аймгуудын зүүн хэсгээр цас орж явган шуурга шуурна.

Арваннэгдүгээр сарын 09-нд: Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 10-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурах төлөвтэй байна. Их хэмжээний цас орохгүй.

Салхи ихэнх хугацаанд: секундэд 6-11метр, арваннэгдүгээр сарын 09-нд Алтайн салбар уулсаар, арваннэгдүгээр сарын 10-12-ний өдрүүдэд баруун аймгуудын нутгаар секундэд 16-24 метр хүрч ширүүснэ.

Агаарын температурын хувьд: ихэнх хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Улаанбаатарт: шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

-Арваннэгдүгээр сард. Уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 2-8 градус, Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байдаг. Ховдын баруун өмнөд, Увс, Хэнтийн хойд, Хөвсгөлийн баруун, Архангайн өмнөд, Дорнодын баруун хойд болон зүүн өмнөд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсэг, Завхан, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутгаар 5-11 мм, бусад нутгаар 1-4 мм цас ордог.

2018 оны 11 дүгээр сард агаарын дундаж температур Ховд, Завхан, Өвөрхангайн өмнөд хэсэг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Завхан, Архангай, Булган, Сэлэнгийн хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Дундговийн зүүн, Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Өмнөговийн баруун ба зүүн өмнөд хэсэг, Баянхонгорын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

-Мөн иргэд гар утсандаа "WINDY" аппликейшнийг татсанаар цаг агаар ямар байхыг цаг тутам хянах бүрэн боломжтой юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 1 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 1 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 1 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 1 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 2 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 2 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 2 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 3 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 4 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 5 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 6 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 6 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 6 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 6 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 7 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав 7 цагийн өмнө
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын төслийг батлав 7 цагийн өмнө
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ 8 цагийн өмнө