Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 22-24 градус хүйтэн байна.Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 32-37 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 16-21 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна